Турк, Сирид болсон газар хөдлөлтөөр амиа алдсан нийт хүний тоо 42001 болжээ.
Эдгээрээс 36187 нь туркт амиа алдсан хүний тоо юм.
Өнөөдөр өглөө /2023.02.16/ Байгаль нуурын орчимд 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
Эрхүү хотод 3 баллын хүчтэйгээр мэдрэгдсэн уг газар хөдлөлтийн дараа Эрхүүгийн Онцгой байдлын газраас “Эвдрэл, сүйрэл гараагүй. Ард иргэдийг тайван байж, элдэв цуурхалд автахгүй байхыг хүсье” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )