Дэлхийн банк газар хөдлөлтөөс Туркт учирсан хохирлыг үнэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

Дэлхийн банкны үнэлгээгээр, энэ сарын эхээр болсон газар хөдлөлтийн улмаас Турк улс 34.2 тэрбум ам.долларын хохирол амсжээ. Энэ хэмжээ шинээр бүртгэгдэж буй газар хөдлөлтийн улмаас нэмэгдэж болзошгүй гэнэ.

Хохирлын хэмжээ Туркийн 2021 оны ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэж байна. Сэргээн босголтод үүнээс ч их мөнгө шаардагдана гэж Дэлхийн банк мэдээлжээ.

Энэ сарын 6-нд болсон хоёр хүчтэй газар хөдлөлтөөс хойш гурван минут тутам чичирхийлэл бүртгэгдсээр байна гэж Туркийн Онцгой байдлын газрын эрсдэлийн хэлтсийн дарга Орхан Татар мэдээлжээ. Түүний хэлснээр, газар хөдлөлтөөс хойш 10 мянга орчим чичирхийлэл бүртгэгдээд байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас 44 мянга гаруй хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top