Гайхамшиг тохиосоор: Нуранги дороос амьд хүмүүс олдсоор байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

Туркт газар хөдөлснөөс хойш 260 цагийн дараа аврагчид Антакья хотод 12 настай хүү Османыг нуранги доороос аварлаа.

Кахраманмараш мужид мөн 258 цагийн дараа Неслихан Кылыч гэгч 27 настай эмэгтэйг аварсан бол Адияман мужид 248 цагийн дараа 17 настай охиныг аварсан байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас Туркт нас барсан хүний тоо 38044 хүрээд байна. Эхний газар хөдлөлт бүртгэгдсэнээс хойш нийт 4700 гаруй удаа газар чичирхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top