Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/35 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/352 дүгаар захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 12-13-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгуулах гэж байна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалт хийлээ.
Сургалтад 50 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, дүүргийн Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн үүрэг, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн шалгуур үзүүлэлтийн чиглэлээр мэдээлэл өгсөн юм гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )