Аргентин улс ОХУ-ын “Гамалея” анагаахын хүрээлэнгийн зохион бүтээж буй “Спутник V” вакцинаас 25 сая тунг захиалжээ.
Захиалгын эхний 10 сая тунг ирэх арванхоёрдугаар сард Аргентин улсад нийлүүлэх аж. Улмаар үлдсэн 15 сая тун вакциныг 2021 оны нэгдүгээр сард нийлүүлэхээр болжээ.
Аргентин улсын хэвлэл мэдээллүүд ОХУ-аас захиалж буй вакцины нэг тунг 19.9 ам.доллароор авч байгаа гэж мэдээлж байна.
Захиалгын эхний 35 мянгыг сайн дурынхан болон халдварын голомтод ажиллаж буй ажилчдад хийж турших бөгөөд судалгааны дүн ямар гарахаас хамаараад вакцинжуулалтын товлолыг тогтоом юм.
ОХУ-ын Хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж буй “Спутник V” вакциныг одоогоор дэлхийн 40 гаруй улс захиалаад байгаа гэж “Гамалея” хүрээлэнгээс мэдээллээ.
Эх сурвалж: RT
Сэтгэгдэл ( 0 )