Хүүхдийн ХҮЧИРХИЙЛЭЛ: Амийг амиар солих нь зөв үү?

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

Есөн настай охин хойд эцэгтээ зодуулж, амь насаа алдлаа. Ой таван сартай хүүхдээ төрсөн эцэг нь зодож, амь насыг нь хөнөөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүг нас биед хүрсэн залуу хүчирхийллээ...

Өдөр бүр шахам хүүхэд хүчирхийлэлд өртлөө, амь насаа алдлаа гэх гаслан зовлон хөвөрдөг болжээ.

Сонсоход өр өвдөж, уншихад нүд хальтрам. Энэ дэлхийд зарим нэг нь үр хүүхэд төрүүлэхийн тулд болохоос нь эхлээд болохгүй хүртэл нь тэмүүлж байхад зарим нь зүгээр л эд агуурс шиг хандаж, аймшигтай үйлдэл гаргаж байгаа нь харамсалтай.

Хамгийн гол нь бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг. Гол төлөв хүүхдийн эцэг, эх, ойр тойрны хүмүүс хүчирхийлэл үйлддэг учраас тухайн хүүхэд хүчирхийллийн голомтоос явлаа гэхэд очих газар, хандах хүн хүрээлэл дундаа л үлддэг. Есдүгээр сарын сүүлээр нас барсан есөн настай охин хойд эцэгтээ зодуулж, амьсгал хураахынхаа өмнө өөрөө 103-т дуудлага өгсөн байдаг. Түүнд хэн ч анхаарал хандуулаагүй, хэн ч хайрлаагүй, бас хэн ч хамгаалаагүй учраас энэ хорвоогоос одсон. Одоо тэр бурхны оронд амгалан нойрсож байгаа. Харин түүнийг нас барсны дараа УИХ-ын эмэгтэй гишүүд хэлэлцүүлэг хийсэн болоод л өнгөрсөн.

Энэ аймшигт хэргээс хойш хүүхдийн хүчирхийлэл дахин дахин гарсаар л байна. Хүчирхийллийг таслан зогсоох нэг арга нь "Цаазын ялыг сэргээх" гэсэн байр суурь нийгэмд хөндөгдөж эхэллээ. Тэгвэл цаазын ялыг сэргээлээ гээд хүчирхийлэл буурах уу?


ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧИЙГ ЦААЗААР АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?
 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шууд санаачилгаар 2012 онд цаазын ялыг халах Олон улсын протоколд Монгол Улс нэгдэн орж, түүний санал санаачилгаар цаазын ялыг халах талаар олон ажил зохион байгуулсан билээ.

Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой" гэсэн байр суурьтай байдаг.

Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард батлагдаж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан. Гэтэл Их засаг хуульд цаазын ял оноох хэд хэдэн тохиолдол байсан талаар хуульч, судлаачид илэрхийлж байгаа юм. Тухайлбал, урсгал усанд хувцсаа угаасан хүнийг цаазалдаг байсан, урвагчдыг цаазалдаг байсан гэх мэт жишээнүүд байгаа талаар ч одоогийн Ерөнхийлөгч дурьддаг. 

Хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчийг цаазаар авснаар хүчирхийллийн тоо буурах уу? Хүссэн ч, хүсээгүй ч энэ асуулт өнөөдөр нийгмийн шаардлагаар тавигдаж байна. Холбогдох асуултын хүрээнд бид албаны хүмүүсийн байр суурийг тодрууллаа. 

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа:

-Цаазын ялыг сэргээлээ гээд хүчирхийллийн тоо буурна гэж байхгүй. Манай улс Эрүүгийн хуульдаа бүх насаар нь хорих хүртэл ял заасан байдаг. Нарийндаа бол бүх насаар хорих нь цаазаар авснаас ч илүү хүнд ял юм. Тэгэхээр цаазаар авна гэхээс илүү нийгмийн хандлагыг яаж өөрчлөх, хүчирхийлэл гэр бүл дотроос гарч байгаа учраас ирээдүй хойч үеэ яаж хүмүүжилтэй, сайн сайхан өсгөх вэ гэдэг асуудал чухал. Нэгэнт хүчирхийлэл үйлдээд байгаа нөхдүүдийн зан үйлийг яаж засах вэ гэдэг асуудал чухал. Шоронд хоригдсон хүмүүст зан үйлийг нь зассан сургалт явуулах ёстой. Тэр сургалтаас хүн өөрөө өөрийгөө олж авч, ойлгож байж үйлдлээ засна. Би өөрөө зодуулж өссөн учраас ингэж өсгөх ёстой гэдэг хүмүүс байдаг. Тиймээс зодож хүмүүжүүлдэг арга буруу юм, өөр аргаар хүмүүжүүлэх ёстой гэдэг сургалтыг өгч байж тухайн хүний зан үйлийг  өөрчлөх боломжтой. Цаазаар авлаа гэдэг нэмэргүй, хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлж, нийгмийг соён гэгээрүүлэх нь чухал юм.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Д.Санчир:

-Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн эрхтнийг таслах, хүүхэд хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах санал сошиалд гарч байна. Энэ нь хүчирхийллийн асуудлыг хүчирхийллээр шийдэх гээд байна гэсэн үг. Ингэснээр нийгэмд сөрөг нөлөө үзүүлнэ. Нэгэнт хүчирхийлэл үйлдсэн этгээдийг цаазаар авлаа гээд тухайн хүүхэд бүрэн бүтэн болохгүй. Тиймээс зан үйлд нөлөөлөх сургалт явуулах, эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа хүүхдийг илрүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийг албадан сургалтад хамруулах зэргээр үе шаттай тэмцэх ёстой. Шууд цаазлахын оронд ялаа эдлээд, ухаарах боломж олгох нь чухал. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сайн дурын сургалтад хамруулах хууль эрх зүйн орчин бол хангалттай бий. Сайн дурын сургалтыг хуульчилж өгсөн ч одоогоор сайн хэрэгжихгүй байгаа.

Нэг үеэ бодвол хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэл идэвхжсэн ч хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байгаа нь тоо баримтаас харагддаг. Гэхдээ хүүхдийн хүчирхийлэл бол зөвхөн хэдэн байгууллаггын хариуцах асуудал биш бөгөөд хорооны нийгмийн ажилтан, хүүхдийн байцаагч, хөрш айлууд ч чухал үүрэгтэйг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1234(103.10.22.29) 2024 оны 11 сарын 10

Цаазын ялтай улс орнууд хохирогчоо гэрч болгохгүйн тулд амьд үлдээдэггүй харгис аллага ихээр гарч бна гэсэн судалгаа байдаг юм билээ

1  |  0
Zochin (103.212.118.112) 2024 оны 11 сарын 10

Tsaaziin yaliig sergee amiug amiar bvv buzruudiig oogshvvleech zvgeer l daraa daraagiin aluurchidiin omno tsaazlaad ogooch guiy margaash yu boloh bol gehees setgel ovdoj bn niigemshvvleh surgah bol daraagiin asuudal onoogiin baidal vnheer notstoi bn shv de huulia hurdan changaruul

1  |  0
Би(202.21.107.17) 2024 оны 11 сарын 10

Хүүхдийн гэх байгууллага зөндөө бна .даанч ямар ч судалгаа бхгүй олон ниытийн арга хэмжээ хийхээс цаашгүй юм даа. Өрх бүрт хүрэхгүй бна .сэтгэл зүтгэл .чадвар бвал болох ажлаа. Даанч чадваргүй ТАХ нар цалин авахаас хэтрэхгүй бна даа.их ёслол.зардал бүхий арга хэмжээг хянаачээ .түүний нь болж бна гэж дүгнээд бна

1  |  0
irgen(66.181.180.38) 2024 оны 11 сарын 10

tsaaziin yaliig sergeeeee!!!!!!!

1  |  0
Зочин(150.129.143.252) 2024 оны 11 сарын 10

Хавтгайрсан халамжаа зогсоо, хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хүүхдэд олго, хувцас хүнс авах талон, сургууль дугуйлангийн төлбөр эсэхүл ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийн хуримтлалд ч юм уу, тэгэхгүй бол хүүадийн мөнгийг нь авч архидан согтуурч эргээд хүүхдүүдээ хүчирхийлээд байгаа нь ихэнх нь байнөө

1  |  0
sara(117.136.38.104) 2024 оны 11 сарын 10

zugeer gaj dontonguudiig chimeeguihen chadhiilgeech.ahuin osol gd.yug n bodood bdag yum.iim gaj dontonguudiig osoj urjuuleh hereggui.tsus n haachihav de.hun etseg ehee l duuriana.

1  |  0
Амь(202.179.27.22) 2024 оны 11 сарын 10

Амийг амиар солих нь хамгийн шудрага шийдвэр гэхдээ ил цаазлах ёстой.

3  |  0
ПДҮЗКШ%?З_З(202.9.46.176) 2024 оны 11 сарын 10

ХҮЧИНДЭГЧ ДАХИАД ХҮЧИНДЭНЭ БАС ДАХИАД ХҮЧИНДЭНЭ ... ЭНЭ ОЛОН ТООГ ЯАЖ БУУРУУЛАХ ГЭЖ БАИГАА ЮМ БОЛ ХЭДЭН ЖИЛИИН ЯЛ ӨГСӨН БОЛООД ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАЖ ХҮЧИН ХИИЛГЭЭЛ БАИХ УУ ....ГЭЭЛ ОЛОН АСУУДАЛ БАИНА ДАА ....

3  |  0
зочин (66.181.184.9) 2024 оны 11 сарын 10

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ НЬ МАШ ДООГУУР МАНАЙ МАНГАРУУД ЯМАР Ч БАЙСАН ЦААЗЛУУЛАХГҮЙ ЮМ ЧИНЬ ГЭЖ БОДДОГ БАЙХ ӨӨ .

1  |  0
Oyu(202.9.40.6) 2024 оны 11 сарын 10

Хүчиндэгч, хүчирхийлэгчийг соён гэгээрүүлж хүчирхийллийг бууруулна гэдэг огт худал зүйл. Харин хүчирхийлэгчдийг жоншны үйлдвэрт ажиллуулж, хүчиндэгчдийн эрхтнийг таслах эсвэл огт ажилладаггүй болгох тариа хийх хэрэгтэй.

3  |  0
(66.181.168.131) 2024 оны 11 сарын 10

Amig amiar,tsusig tsusaar

1  |  0
Өвгөн (49.0.212.1) 2024 оны 11 сарын 10

Буурна, амийг амиар, шударга болно.

2  |  0
зочин(66.181.161.102) 2024 оны 11 сарын 10

хүчирхийлүүлсэн хүүхэд бүрэн бүтэн болохгүй ч гэсэн дараагийнхдаа сургамж болноо цаазын ялыг сэргээх хэрэгтэй. тодорхой арга хэмжээ авахгүй бол даамжраад байгаам биш үү .ардчилал гэдэг сул дорой байхын нэр биш.болохгүй бүтэхгүй зэрлэг хүмүүсийг өөгшүүлж болохгүй төр төмөр нүүрээ харуулж байх хэрэгтэй . энэ хүмүүс төрийн халамжийг ч хүртэх эрхгүй, халамжийн мөнгөөөр архи авч уучихаад хэрэг тарьж байна шдээ

3  |  0
Зочин(103.229.120.85) 2024 оны 11 сарын 10

Хуухдэд хамгийн ойр хун ээж нь шуу дээ Зарим ээж яагаад хуухдээ хамгаалж чадахгуй байна Тэрийг сайн судалж эмэгтэйчуудэд туслах тэдэнтэй тулж ажиллах хэрэгтэй Нийгмээрээ тийм болчихсон биш шуу дээ Тухайн тэр зорилтот булэгтэй л тулж ажиллах хэрэгтэй Архинаас замааралтай гэр бул Дагавар хуухэдтэй дахин гэр бул болсон эмэгтэйчууд Бага насны олон хуухэдтэй ажиллах боломжгуй нохроосоо санхуугийн хувьд бурэн хараат тэр эмэгтэйчуудтэй ойр ажиллах хэрэгтэй хороо дуургийнхэн сэтгэл зуйчид цагдаа гэх мэт бас багш нар

1  |  0
za(192.82.74.61) 2024 оны 11 сарын 10

Yadaj l neg hereggui hoolnii saviig tatvariin munguur20-30 jil tejeehgui bolno..................1000 t zarlagdana biz

3  |  0
иргэд олон түмэн(64.119.26.156) 2024 оны 11 сарын 10

Санчир гуай ийм харамсалтай зүйлийг наашаахарж олон түмэнд биш цаашаа харж ханцуйндаа шивгэнэ,таныхаар бол гэмт этгээдэд хариуцлага тооцсоноор хохирогчид учирсан хохирол арилахгүй учир ер нь арга хэмжээ авах шаардлагагүй гэх ухааны юм ярьж байх шивдээ,цаазын ял зүйл анги байх нь гэмт хэрэг өдүүлэх сэдэлттэй этгээдэд ямар их хүчтэй ойлголт байнга өгч гэмт үйлдлээсээ олон олон хүн татгалзаж байсаныг чамайг төрөөгүй байхад энэ ажилтай зууралдаж явсан ахмад хүний хувьд амьд гэрч жишээ баримтнаас мэдэх юм,Элбэгдоржын нэр төр хөөцөлдөж энэ зүйл ангийг хуулиас авахуулсаны гайг бүү өмөөр

4  |  0
Top