.jpg)
Өнөөдөр 2026.10.19. Энэ оны 292 дахь өдөр бөгөөд он дуусахад 73 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 15 минутад мандаж, 17 цаг 59 минутад жаргана.
Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 2 хэм, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Хүүхдийн яс, үений өвчнөөс урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр. Энэ өдөр Албанид Тереза эхийн өдөр, АНУ-д Далайн бүтээгдэхүүнтэй шөлний өдөр, Казахстанд Аврагчдын өдөр, Хятадад Хос есийн өдөр, Тайландад Технологийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Английн зохиолч Жон Ле Карре, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн шагналт Жон Литгоу, “Эмми”, “Грэмми”-гийн шагналт Трей Паркер, Мексикийн жүжигчин, дуучин Вероника Кастро, Шведийн жүжигчин Ребекка Фергюсон зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
2000 оны энэ өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийт 1.000.000.000 юанийн хөнгөлөлттэй зээл дахин олгохоор болсныг мэдэгджээ. Уг зээлийг Монгол Улс “Төмөртийн хүдрийн уурхай” нээхэд ашиглахаар тогтжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1386 оны энэ өдөр Хайделберг их сургуулийн анхны лекц орж, Германы хамгийн эртний их сургууль болжээ.
1818 оны энэ өдөр АНУ-ын генерал Эндрю Жексон Чикасо омгийн индианчуудтай Тускалуссын гэрээ байгуулав. Гэрээ ёсоор индианчууд Миссисипи голоос Теннесси гол хүртэлх нутгаа шилжүүлэв.
1860 онд Флоренцид дотоод шаталтын хөдөлгүүрийн анхны үйлдвэр байгуулагджээ.
1943 онд Америкийн микробиологийн оюутан Альберт Шац стрептомицин антибиотик гарган авчээ.
1944 оны энэ өдөр АНУ Филиппинийг эзэлжээ.
1950 онд Хятад Чамбод Түвдийн армийг ялав.
1957 оны энэ өдөр ХБНГУ-ын Засгийн газар Югославтай дипломат харилцаагаа тасалсан байна.
1960 онд АНУ Кубын эсрэг худалдааны хориг тавив.
1974 онд Ниуэ Шинэ Зеландын өөрөө удирдах колони болжээ.
1987 оны Хар даваа: Dow Jones -ийн аж үйлдвэрийн дундаж индекс 22%-иар буурч 508 пунктээр буурсан байна.
2000 оны энэ өдөр Нью-Йоркт алдарт Мадам Тюссо музейн салбар нээгджээ.
2002 оны энэ өдөр Ирландын оршин суугчид бүх нийтийн санал асуулгад Европын Холбоонд нэгдэхийн төлөө санал өгөв.
2005 оны энэ өдөр Вилма хар салхи хамгийн багадаа 882 мб даралттай Атлантын далайн хамгийн хүчтэй хар салхи болжээ.
2012 онд Ливанд тэсрэх бөмбөг дэлбэрч найман хүн амиа алдаж, 110 хүн шархаджээ.
2013 оны энэ өдөр Буэнос -Айрест галт тэрэг осолдож, 105 гаруй хүн бэртжээ.
2025 оны энэ өдөр Парисын Луврын музейд хулгай орж, Францын хааны үнэт эдлэлүүд алдагдав.
Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )