ОБЕГ: Өнөөдөр гурван удаагийн газар хөдлөлт боллоо

2020 оны 11 сарын 05

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд Монгол орны нутаг дэвсгэрт болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 3,5 болон түүнээс дээш хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, 8:42:29 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 107 км-т  4,5 магнитуд, 8:50:01 цагт ОХУ-ын Улаан Үүдээс баруун хойш 81км-т 3.7 магнитуд, 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 100 км-т зайд ОХУ-ын нутаг дэвсгэрт 5,4 магнитудын газар хөдлөлт тус тус болсон байна.

Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд болсон газар хөдлөлт Дархан, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top