АНУ-ын Дээд шүүх Бүгд Найрамдах намын шаардлагын дагуу Пенсилван муж дахь санал хураах байр хаагдсаны дараа авсан саналын хуудсыг тусгаарлаж, тусад нь тоолох шийдвэр гаргажээ.
Энэ сарын 3-ны өдрийн 20.00 цагаас хойш шуудангаар хүлээн авсан бүх саналын хуудсыг аюулгүй, найдвартай бөгөөд битүүмжилсэн хайрцагт бусад саналын хуудаснаас тусад нь хадгалж, тусад нь тоолох ёстой гэж шүүхийн тогтоолд дурджээ.
Пенсилванд санал хураах өдрөөс хойш хэдэн хоногийн турш саналын хуудсыг шуудангаар хүлээн авч байгаа юм.
Санал тооллого үргэлжилсээр байгаа бөгөөд урьдчилсан байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден тэргүүлж байна.
Трампын сонгуулийн штаб мөн Жоржиа мужийн шүүхэд мөн ийм асуудлаар хандаад байгаа билээ. Бүгд Найрамдах намын Үндэсний хороо Трампын санал тооллоготой холбоотой гаргасан шүүхийн нэхэмжлэлийг санхүүжүүлэхэд шаардлагатай 60 сая ам.долларыг цуглуулах зорилгоор доноруудад хандаад байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )