“Мерси кор” олон улсын байгууллагаас тоног, төхөөрөмж хандивлав

2020 оны 11 сарын 10

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” буюу “LTS 3” төслийн хүрээнд “Мерси кор” олон улсын байгууллагаас аймгийн Онцгой байдлын газрын Хяргас нуур дахь “Усны сургалт, дардлагын төв”-д сургалтын 20 ширээ, 40 сандал хандивлав.

Түүнчлэн Давст, Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв зэрэг байгууллагуудад гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж, нийт 10 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Энэ нь орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэхэд том дэмжлэг болж байгаа юм гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top