ОБЕГ: Төслийн нээлтийг цахимаар зохион байгууллаа

2020 оны 11 сарын 11

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг шилжүүлэх Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн нээлтийг цахмаар зохион байгуулаа.

 Тус төсөл нь Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр 2020-2022 онд хэрэгжих юм.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон олон улсын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсад гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бий болгох зорилготой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top