Баярлалаа гэж чангаас чанга хашхирмаар байна

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Мэргэжлийн хяналтынхан мэрийж, цагдаагийнхан чармайж, эмнэлгийнхэн эрвийх дэрвийхээрээ эмчилж, онцгойгийнхон орой үдэшгүй ажиллаж байгаа тулдаа коронавирусийг газар авхуулалгүй, гадагш алдалгүй өдийг хүрсэн гэдэгт иргэн хүнийхээ хувьд би эргэлзэхгүй байна. Тэдний л ачаар бид өдийг хүртэл корона тусчилгүй эрүүл саруул байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Ганц нэг хүн хариуцлага алдаж, гадагш тараасан байлаа ч манай хэд тэр коронаг хаашаа ч бултуулалгүй хазаарлаад авахаа мэдэж байгаа.

Нэг залуу өчигдөрхөн хөл хорионы үед бидний аюулгүй байдлыг хангахын төлөө эхнэр нь хэрхэн ажиллаж буй талаар нүүр номдоо бичжээ. Тэрбээр “Эхнэр минь өчигдөр хариуцлагатай жижүүр хийж, 08.00-22.00 цаг хүртэл хоёр хөлөө хавагнатал босоогоороо үүрэг гүйцэтгэсэн. Хажуугаар нь тэр минь гадаадаас ар гэрийнхнээ татахыг хүссэн хэн нэгэн, 21 хоногийн тусгаарлалтаас гарсан олон хүний уур хилэн, доромжлолыг сонсдог. Үүрээр гэрээсээ гарсан хэрнээ шөнө ирээд өглөө гэгээ ороогүй байхад л түргэн аваад буцаад ажил руугаа гүйчихлээ. Хамгийн эрсдэлтэй бүлэгт ажиллаж буй хүмүүсийн нэг нь онцгой байдлынхан. Та нар минь Монголдоо эсэн мэнд ирсэн, эрүүл саруул амьдарч байгаа хойно бусдынхаа ажлыг хүндэтгээд уужуу ухаанаар хандахыг хүсье. Энэ хүмүүс чинь ардаа амьдралтай, үр хүүхэд, хань ижилтэй шүү” хэмээжээ.

Нээрээ л эдгээр алба хаагчид бидний адил махан биетэй, цусан нүдтэй хүн болохоос ядардаггүй, цуцдаггүй, өвддөггүй робот биш юм шүү. Үүний нэгэн адил цагдаа, дотоодын цэргийнхэн ч хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гээд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өдөр, шөнөгүй ажиллаж, хэв журам сахиулж байна. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгийн хэлснээр цагдаа, дотоодын цэргийнхэн тусгаарлах 42 байр, хяналтын 192 цэг, явган эргүүлийн 1100, машинт эргүүлийн 107 чиглэлд 5000-уулаа ажиллаж, 24 цагийн үүрэг гүйцэтгэж буй.
 


Эмч, эмнэлгийн ажилтнууд ч ялгаагүй эцэж, цуцахаа мэдэхгүй, ээлжгүй шахам ажилласаар ирсэн. Эрүүл мэндийн салбарт хүн хүчний хомстолтой байгаа ч тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдыг эмчилсээр зарим нэг нь бүр халдвар авчихлаа. Мэргэжлийн хяналтынхан ч ялгаагүй цар тахлыг дэврээхгүй гэсэндээ мөн л 24 цагаар хяналт тавьж буй. Хамгаалалтын битүү хувцас өмсөөд хэдэн цагаар хамаагүй ажиллаж байгаа тэдэндээ талархахаас аргагүй. Ер нь цагдаа, онцгой, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагынхан өнгөрсөн хэдэн сард бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, өдөр, шөнөгүй ажилласаар ирсэн. Замын хөдөлгөөнийг түр хаах, тусгаарлах байрны хамгаалалт, олон улсын тусгай нислэг, зорчигч ачаа тээшинд хяналт тавих, хорио цээрийн дэглэмийг сахиулах, эх орондоо ирсэн халдвартай хүмүүсийг эмчилж, эрүүл саруул болгохын төлөө бүхий чадлаа дайчилж ажиллалаа, тэд минь.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, асуудал гарах бүртэй бидний өмнөөс нүүр тулсаар 10 сарыг ардаа үджээ. Өдгөө Монголд тархсан “Ковид-19” цар тахлыг хэдий хугацаанд нам дарж авахыг бид мэдэхгүй. Гэхдээ л цар тахлыг намжтал тэд минь л үргэлжлүүлэн ажиллаж, хамгийн хүнд ачааг нь үүрнэ. Тиймээс цар тахлыг намжтал, тайван сайхан цаг иртэл бүгдээрээ элдэв асуудал гаргалгүй, ажил хийсэн нэгнээ шүүмжлэлгүй эерэг байцгаая. Дэлхийгээрээ санаа алдсан энэ өдрүүдэд биднийг эрүүл байлгахын төлөө эрвийх дэрвийхээрээ хичээн ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтынхандаа дахин дахин баярлалаа гэж чангаас чанга хэлье ээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ondor nastan(202.55.188.103) 2020 оны 11 сарын 13

Deglem sain sahij bna gereesee garaagui baij chadna humuus mini bidnii omnoos ul uzegdeh daisantai nuur tulan temtsej bgaa humuus dee ydaj setgeliin dem hairaltsgaay

1  |  0
Талархал(202.9.40.3) 2020 оны 11 сарын 12

Баярласан бол хариу болгож дэглэм сахиарай

1  |  0
Зочин(64.119.19.44) 2020 оны 11 сарын 12

Хамар шархирчихлаа унэхээр л хун ардынхаа телее арен амьдралаа орчин гарч байгаа бух эмнэлгийн ажилтангууд ОБА болон бух хумуустээ хундэтгэлтэй хандаж гаргасан шийдвэрийг нь дагаж мердецгеее

1  |  0
Баярлалаа(202.9.40.3) 2020 оны 11 сарын 12

Баярлаж талархаж буйгаа илэрхийлээд дэглэм дүрмээ сайн сахиаарай

1  |  0
zochin(122.201.24.154) 2020 оны 11 сарын 12

UUKHAY , UUKHAY , UUKHAY

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 11 сарын 12

ofon xeeeggyi baur olgo xun ordoggyi vaaxan xooson baueandaa oruulaachee

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 11 сарын 12

ofon xeeeggyi baur olgo xun ordoggyi vaaxan xooson baueandaa oruulaachee

0  |  0
За(202.179.25.144) 2020 оны 11 сарын 12

За тэгээд байр машин шагнал хандиь гээд онцгойгийнхонд онцгой анхаарал тавьсан шүү хариугий нь олигтойхон шиг ажиллаж хариу бариарай. Цалгардаж хариуцлага алдав аа анхаарууллаа шүү.

0  |  0
Зочко(202.9.40.166) 2020 оны 11 сарын 12

Эх сурвалж нь Өнөөдөр.мн шүү дээ. Онцгой биш

0  |  0
зочин(122.201.22.232) 2020 оны 11 сарын 12

үнэхээр нойр хоолгүй зүтгэсэн олны зүтгэлийг хариуцл агагүй хайнга увайгүй сэтгэлгүй ажилтан баллачихлаа.

1  |  0
БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД (64.119.26.207) 2020 оны 11 сарын 12

МОНГОЛ УЛСАД КОВИД-ЫГ ХАЛДВАРЫГ ДЭГДЭЭХГҮЙН ТӨЛӨӨ ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА. ТА БҮХНИЙ АЧААР ХАЛДВАРЫГ ДОТООДДОО ГАРГАХГҮЙ 10 САР БОЛСОН, ОДОО ДОТООДОД АЛДСАН ХАЛДВАРАА ХЯНАЛТАД АВЧИХВАЛ ОК БАЙНА. АРД ТҮМЭН МИНЬ АРД ТҮМНЭЭ КОВИД-С ХАМГААЛАХ АЖИЛД ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭНЭ ХҮМҮҮСТ ТУСЛААРАЙ. УОК БОЛОН ЭМЯ-ААС ГАРГАЖ БУЙ ЗААВАР ЗӨВЛӨМЖИЙГ ЧАНД САХИЖ БИЕЛҮҮЛЭХЭД ТА БҮХНИЙ ТОМ ХУВЬ НЭМЭР БАЙХ БОЛНО

2  |  0
zochin(43.242.243.51) 2020 оны 11 сарын 12

Uneheer bayarlaj baina. Neg hun shig negdmel sanaatai zohion baiguulalttai baij davan tuultsgaaya

1  |  0
Амжилт(66.181.181.200) 2020 оны 11 сарын 12

Амжилт

0  |  0
Оогий(64.119.26.41) 2020 оны 11 сарын 12

Баярлаж байна

0  |  0
Дэмжинэ(202.9.40.3) 2020 оны 11 сарын 12

Баярлалааа

0  |  0
Top