Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд батлагдсан хуваарийн дагуу үйлчилнэ

2020 оны 11 сарын 13

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна.

Энэ амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр /11.16/ дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм.

Мөн Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top