Коронавирусний вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Америкийн биотехнологийн “Moderna” компанийн бүтээж буй коронавирусний эсрэг вакцины үр дүн 94.5 хувийг заасан тухай мэдээллээ.

Клиникийн гуравдугаар шатны туршилтад хамрагдсан 95 хүнээс дээрх үр дүн гарсан байна.

Компанийн мэдээлж буйгаар клиникийн туршилтад 30 мянган хүн оролцож байгаа юм.

Ингэснээр гуравдугаар шатанд шилжээд буй ОХУ, БНХАУ, АНУ-Германы хөгжүүлж буй гурван вакцинаас хамгийн өндөр үр дүн үзүүлсэн вакцин болоод байна.

Туршилтад ролцсон хүмүүст 28 хоногийн хугацаанд хоёр бүтэн, нэг удаа хагас тун вакцин тарьсан байна. Вакцины тухайд эсрэг биет үүсгээд зогсохгүй хүний биед үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага байжээ.

Тус компанийн мэдээлж байгаагаар одоогоор вакцины гуравдугаар шатны туршилтын дөнгөж эхний судалгааны үр дүн бөгөөд хоёр дахь судалгааны хариуг хүлээж байгаа аж.

Вакцин зохион бүтээгдлээ гэхэд хадгалалтын температур цельсийн -4 хэм байгаа нь тээвэрлэлтийн хувьд ямар нэгэн саадгүй болгож байгаа юм.

АНУ-Германы хөгжүүлж буй өөр нэгэн вакцин нь цельсийн -70 хэмд хадгалдаг тул тээвэрлэлтийн хувьд ихээхэн бэрхшээл үүсгээд байсан билээ.

Компанийн зүгээс ирэх онд 500 саяас нэг тэрбум тун вакцин дэлхий даяар нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн юм.


Эх сурвалж: NPR

Top