Коронавирусний халдварын хөнгөн хэлбэр нь хүндрэх эрсдэл багатай байдаг ч ноцтой үр дагавартай болохыг Их Британийн анагаах ухааны салбарын судалгааны “Coverscan” компанийн шинжээчид дүгнэжээ.
Хөнгөн хэлбэрийн КОВИД-19 халдвартай байсан 200 гаруй өвчтөнийг хамруулсан судалгаанаас үзвэл ийм төрлийн өвчтөнүүдийн шинж тэмдэг голдуу удаан хугацаанд үргэлжилсэн бөгөөд 70 хувийнх нь нэг ба түүнээс дээш эрхтэн гэмтсэн болохыг тогтоожээ. Удаан хугацаанд өвчилсөн өвчтөнүүдийн гол төлөв уушги, зүрх, нойр булчирхай илүү өртсөнөөс гадна бөөр, элгийг гэмтээдэг болохыг тогтоожээ. Халдвар авснаас хойш хэдэн сарын дараа ч амьсгал давчдах, булчин шархирч өвдөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагдаж байжээ.
Их Британид хөнгөн хэлбэрийн хэрнээ удаан хугацаанд өвчилсөн 60 мянга гаруй өвчтөнүүд бий гэсэн судалгаа гарчээ.