Уул уурхайн салбарын ростерын системийг тэгшлэх, олон улсын жишигт нийцүүлэх хуульчлах асуудал уурхайчдын хувьд хамгийн ихээр тулгамдаад буй билээ. Тийм ч учраас уг асуудлыг төрийн бус байгууллага, уурхайчин залуусын төлөөлөл болсон олон хүн удаан хугацааны турш хөндөж, шаардаж ирсэн. Тухайлбал, "Оюутолгой”-н туслан гүйцэтгэгч “Эс Эс Эм” компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ононхангай тэргүүтэй залуус энэ асуудлыг эрчимтэй хөндөж, хууль тогтоогчдод дуу хоолойгоо хүргэн тэмцэж байгаа билээ.
Тэгвэл уг асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн хуульчлах боломж бүрдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд энэ талаарх заалт туссан байгаа бөгөөд олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр, уурхайчдад хамгийн таатай хувилбараар оруулж, хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг юм.
Уг хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр цахим хэлбэрээр хуралдлаа.
Үүнтэй холбогдуулан "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргажээ. Тэрбээр мөн хариуцлагатай уул уурхайн төлөө тэмцэж ирсэн билээ.
Тус уриалгад "Хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуурын нэг болж буй тэгш ростерыг олон улсын жишигт нийцүүлэн хуулиар баталгаажуулах боломж бүрдээд байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр 14 цагаас цахимаар хуралдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх гэж байна. Байнгын хорооны гишүүд хариуцлагатай уул уурхайг дэмжсэн, уурхайчдын нийгмийн асуудалд хамгийн их тулгамдаад буй тэгш ростерыг баталгаажуулсан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Нийт уурхайчид, иргэний нийгмийн байгууллагууд, уул уурхайн компаниудын үйлдвэрчний эвлэлүүд, сэтгүүлчид энэ талаар удаа дараа дуу хоолойгоо хүргэсээр байгаа билээ. Тэгш ростерыг дэмжиж хуульчилъя" хэмээсэн юм.
Нэмэлт мэдээлэл:
Ажлын хэсгийн хуралдааны дараа "Оюутолгой”-н туслан гүйцэтгэгч “Эс Эс Эм” компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ононхангайн өгсөн мэдээллээр, хуулийн төсөлд "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажиллах үүрэг гүйцэтгэх хугайаа 14, амрах хугацаа 14 хоног тус тус байна. Хамтын гэрээгээр ажил гүйцэтгэх хоногийг 20-оос илүүгүй, амрах хоногийг 10-аас багагүй байхаар тохиролцож болно" гэсэн заалтууд тусгасан байна. Одоо хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 22 )
14 14 хамгийн зөв шийдэл
14/14 лэмжиж бна. 20/10 ийг хасах хэрэгтэй бна\n
Хамтын гэрээ гэсэн заалтаа авч хаяаасай билээ
14 14 sanal neg bn ar ger ur huuhduud ni ezguurch bidnii ireedui ersdeld orj bn
Хамтын гэрээ гэсэн заалтыг авч хаяхгүй бол ямарч өөрчлөлт гарахгүй
14.14 дэмжиж бна
Hamtin geree gdg zaaltig avch hayhgui bol ymar ch hereggui l bh.companiud hantin geree gdg zaalttar l ybuulchina
20/10 гэсэн тоогоо хасачээ ямарч ялгаагүй болох гээд байна ш дээ
Гэр бүл хамгийн 1-т. Бидний сонгосон мэргэжил уул уурхайтай салшгүй холбоотой. Гэхдээ бид ч бас гэр бүлдээ цаг заруулмаар байна. Энэ маш зөв шүү!
roster gej yu ve
Олон улсын уурхайн ростерийг судлахыг зөвлье.\nхөдөө гэрээсээ хол ажиллаж үзээгүй амныхаа зоргоор дэмий юм ярьсанаас дуугүй байсан нь зөв боловуу. 14/14 болвол одоо ажиллаж байгаа нийт уурхайчидын тоо 1/3 р нэмэгдэнэ түүний давуу талыг тоочих илүүц та2 ажилд орох ч юм билүү хаха
Энэ 10 одоо юу болоод нийтэд зураг хөрөө тавиад юу гэж попдох? Энэд Босоо Ганбаатар,Мөнх-Оргил,Л.Энх-Амаглан нар л гайгүй санаа оноох ярих. Бусад Чулуун гэх хөгийн юм юуювэ энэ 4 хүүхэнээс Анужин.Адьшаа ч билүү чиргүүлд хэрэгтэй юм уу үгүй ч үү? Зураг авхуулахад чимэг нь чимэг юм аа кккк
bi gvnii uurhain ajilchin l daa.gazar deer ervvl agaart bol 20/10 asuudalgui bhaa.gehdee bid gazariin gvnd 12 tsag ajilhad asar ydarch garch irdeg.odoo 14 honog urt bhad 20 honog gvnii uurhaid haranhui d agaar muu haluun us chalbaag dund 12 tsag ajilan gedeg hvnd ch dee.yamarch gesen gazariin gvnii uurhai ogt oor shuu..
Чамд уурхайчидын асуудал хамаагүй.
Гэр бүл бол хамгийн нандин зүйл шүү дээ. 14:14 тэгш ажил амралтын ростыг үнэхээр дэмжиж байгаа амжилт хүсье
Хуулинд өөрчлөлт оруулах асуудал дээр ажил олгогч эздийн холбоо болон уул уурхайн ҮЭ хөдөлмөрийн яамдын саналыг голчлон авах нь зөв болов уу? Түүнээс биш нэг үйлдвэрчний хорооны саналаар хууль өөрчлөх нь арай л зохисгүй болов уу?
20/10 гэж хуулиндаа орох нь зөв ш дээ. Харин байгууллага дотроо хуулийн хүрээнд 20/10,14/7,14/14,10/5 юмуу яаж ч зохицуулж болно.Түүнээс биш нэг хэсэг хүммүс тэгш ч гэх шиг дураараа тоо хэлж болохгүй байх.
14/14 iim baival sain bna shuu
demjij bna ene sanal sanaachlag gargaj ajil amraltiin tsagiig taruulhan uurhaichin bidnii huwid ih heregtei bnaa ger bvldee tsag zaw gargaj chadahgvi amraltaaraa gerteech ochij chadalgvi ajildaaa irdeg tiim bolhood amidrald ih sorog vr dagwaruud garj bna
ENE 1 HAA HAMAAGUI SS,SS GEED NER UGUUD BAIDAG OLON ULSAD HORIOTOI NER TOMYO YUM BAILEESHD,MUUHAI GITLERIIN SS GEED BAIGAA YUM SHIG,,ANH HARCHAAD GAIHAAD L BAILAA,BARUUND L ALV IIM YUM 1 CH HARJ BAIGAAGUI BOLOHOOR..
Хамгийн зөв шийдэл маш ихээр дэмжиж бна.
tun zoboo odoogiin sistemeer 14 honog ajilaad 7 honog amarhad gertee irj ochih gej 1 honog zamd ybnaa. jiliin 365 honogiin 240 honogiin uurhaid gertee 120 honog l boldog doo. iim bolohoor ger orondoo baih hugatsaa baga bolohoor zaluu ger bvlvvd salj hvvhed onchiroh ih asuudaltai bna..