“Тахилт хайрхан транс” ХХК-аас 58.5 сая төгрөгийн хувцас, хэрэглэлийг хандивлалаа

2020 оны 11 сарын 18

Коронавируст халдварыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, “Тахилт хайрхан транс” ХХК-аас өнөөдөр коронавируст халдварын голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зайлшгүй хэрэгцээт 10 000 ширхэг амны хаалт, 2000 ширхэг нүүрний хаалт, 2000 ширхэг тусгай зориулалтын хувцас, нийт 58.5 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хэрэглэлийг хандивлалаа.

Энэхүү хандивын хувцас хэрэглэлийг 100 хувь дотоодын үйлдвэрлэгч нараас худалдан авч жижиг дунд үйлдвэрлэгч нарыг мөн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Тус компани нь “Тавантолгой-Манлай-Хангий чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэгч бөгөөд Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортын шинэ гарцыг бий болгож улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Top