“Twitter” компанийн захиргаа АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны твиттер эккаунтыг тангараг өргөх ёслолын дараа Жозеф Байденд шилжүүлнэ гэж мэдэгджээ.
Тус компанийн төлөөлөгч Ник Пасилиогийн мэдээлснээр, Цагаан ордны албан ёсны бусад арав орчимд олон нийтийн сүлжээний эккаунтыг 2021 оны нэгдүгээр сарын 20-нд мөн шилжүүлэх гэнэ. Энэ өдөр АНУ-ын төрийн тэргүүний тангараг өргөх ёслол болох юм.
АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн мэдэгдлүүдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны хаягт бус хувийнхаа эккаунтад нийтэлдэг байна. Албан ёсны эккаунтууд дахь мэдээллүүдийг шилжүүлэхээс өмнө архивлах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )