АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа 80 сая санал авлаа гэж NBC суваг мэдээлжээ. Тус сувгийн тооцоолсноор, Байден 80 013 916 санал авсан бол Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп 73 882 361, бусад нэр дэвшигчид нийт 2 867 746 санал авчээ.
“Cook Political Report” судалгааны компанийн мэдээллээр, Байден 80 033 996 санал авсан бол Трампт 73 878 907 сонгогч санал өгчээ. Харин “Fox News” сувгийн тооцооллоор, Байденд 80 сая санал авахад 30 мянган санал дутуу байна.
Сонгуулийн дүнгийн зөрүү нь АНУ-д нэгдсэн сонгуулийн хороо байдаггүй, санал хураалт тусдаа тойргуудад болж, санал хураалтын дүнг тойрог, мужийн түвшинд гаргадагтай холбоотой. Байден ийн хамгийн өндөр тооны санал авсан нь сонгуулийн өндөр ирц, хүн ам болон сонгогчдын тоо өссөнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Доналд Трамп 2016 оны сонгуультай харьцуулбал харьцангуй их санал авсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ хүмүүс буруу бодолтой байга
нил луйвар шүү дээ өмхий хог байден Трамп мэдээж ялсан.
Трампаас аюултай хүн .яг хэлнэ.нээрээ
Их л хөгшин хүн АНУ-ийн Ерөнхийлөгч боллоо. Бие тэнхээ нь сайн 4 жилд гайгүй байлгүй дээ
хүмүүсийн саналыг хулгайлсан ичдэггүй өвгөн