Байден долоон сая саналаар тэргүүлж эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден өрсөлдөгч, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампаас долоон сая санал илүү аваад байна гэж “Cook Political Report” социологийн судалгааны компани мэдээлжээ.

Тус компанийн мэдээллээр, одоогийн байдлаар Байден нийт 81 264 673 санал аваад байгаа бол Трамп 74 210 838 санал авчээ. Ингэснээр Байден өрсөлдөгчөө 4.4 хувиар тэргүүлж байна. Нью Йорк, Калифорни зэрэг хэд хэдэн мужид санал тоолох ажил орон нутгийн түвшинд үргэлжилсээр байна.

Ингэхдээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын санал бус сонгогчдын коллегийн саналын дүн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар, Байден коллегийн 306 саналыг халааслаад байна. Тухайн нэр дэвшигч ялалт байгуулахад коллегийн 270 санал шаардлагатай.

Трамп сонгуульд өөрийгөө ялагдсан гэж үзэхгүй байгаа бөгөөд санал тооллоготой холбоотой асуудлаар хэд хэдэн мужийн шүүхэд хандаад байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top