Германы BioNTech компани АНУ-ын Pfizer компанитай хамтран хөгжүүлж буй коронавирусний эсрэг вакцинд Европын эрүүл мэндийн агентлагаас гаргасан дүгнэлтийг хакердсан байна.
Европын холбоо харьяа байгууллагыг нь чухал цаг үед хакердсан тул ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Одоогоор чухам юуг хакердсан, шалтгаан нөхцөл нь тодорхой болоогүй байна.
Хакерууд дээрх компаниудын дотоод системд нэвтрээгүй бөгөөд вакцинд хамрагдсан хүмүүсийн хувийн мэдээлэлд нэвтэрсэн байх магадлалтай гэж таамаглаж буй аж.
Вакцины төлөөх уралдаанд идэвхжиж эхэлсэн тавдугаар сар вакцины тайлан, дата мэдээлэлд халдах хакерын тоо огцом нэмэгдсэн юм.
Их Британийн тагнуулын албаны судалгаагаар долоодугаар сараас хойш Умард Солонгос, ОХУ-ын хакерууд дээрх мэдэээллүүдэд ихэвчлэн хакер хийдэг ажээ.
Эх сурвалж: DW