ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2020 оны 12 сарын 11

ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 11, Сугар гараг. Билгийн тооллын 27, Салхины эх одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 08:32 цагт мандаж, 16:59 цагт жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй сайн.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. 

Төлгө тавих, морь уралдахад  муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top