Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицатай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тархалтын нөхцөл байдлын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлсон юм.
Энэ үеэр талууд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг чадавхжуулах, салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байсны үр дүнд эхний үе шатанд эрсдэл багатай даван туулах боломж бүрдсэнийг онцоллоо.
Харин цаашид шинжилгээ хийх түр цэгийн тоог нэмэгдүүлж, шинж тэмдэггүй тохиолдлыг тандалтаар эрт илрүүлэн, шинжилгээ хийснээр нөхцөл байдлыг хяналтандаа авч нийгэм, эдийн засгийн амьдралыг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахаар боллоо.
Мөн орон нутгийн бэлэн байдлыг хангах, шуурхай штабын баг бүрэлдэхүүнийг чадавхжуулах, хариу арга хэмжээ, эрт илрүүлгийг зохион байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхээр бэлтгэгдсэн салбар хоорондын зөвлөх багийг томилон, орон нутагт ажиллуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ажлаа өгөө миний дөө. . Тэр. Хүрэлсүхтэйгээ эртхэн ярь бүүр . Засаг чинь явчихгаад байнаа гэж