Оросууд Монголд гарсан тарваган тахлыг ихэд сонирхжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

Google компанийн ОХУ-дахь салбараас 2020 онд оросуудын хамгийн их сонирхсон 10 сэдвийг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл ОХУ-ын иргэдийн энэ жил гүүглээр хамгийн их хайсан сэдвийг гаргасан байна.

1, Коронавирус – Мэдээж цар тахал хамгийн их анхаарал татсан сэдэв байлаа. ОХУ халдварын тоогоор дэлхийд эхний 5-д багтаад байгаа билээ.

2, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль – Өнгөрсөн сарын эхээр болсон энэ сонгуулийн эцсийн дүн одоо ч гараагүй байна.

3, ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлт – В.Путинийг засгийн эрхэнд насаар нь үлдээх үү гэсэн асуудал хүмүүсийн сонирхлыг ихэд татжээ.

4, Хабиб Нурмагомедов, Жастин Гэтжигийн тулаан – Энэ тулааны дараа Хабиб зодог тайлсан.

5, Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах үймээн

6, Бейрутэд болсон дэлбэрэлт

7, Ерөнхийлөгч В.Путиний ард түмэндээ хандсан мэдэгдэл

8, Монголд гарсан тарваган тахал – Монголоос тарваган тахал ОХУ-д орж ирэх нь гэж манай хил залгаа нутгийн оршин суугчид түгшиж байлаа.

9, Уулын Карабахын дайн

10, Хөлбөмбөгийн ОХУ, Сербийн багийн тоглолт – ОХУ-ын шигшээ 0:5 ялагдсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.26) 2020 оны 12 сарын 13

Монгол нутаг тарваганы тахал, боом, шүлхий, улаан бурхан зэрэг өч төчнөөн тахал, өвчний өлгий нутаг бөгөөд хүн мал нь дасан зохицож хохирол багатай даван туулдаг билээ гэж Оросын нэг экспедицын ноёнтон Монгол нутгаар дайран өнгөрч яваад тэмдэглэж байжээ.

0  |  0
. (31.206.21.93) 2020 оны 12 сарын 12

Manaihan tarvagan tahliig dor ni darchihdag yum aa gej heleh yumsan aimhainuudad. Odoo koronag hvrtel edgeegeed bga yum chini

1  |  0
Top