Хятад ядуу буурай улсуудад вакцин хямдаар нийлүүлнэ

2020 оны 12 сарын 17

Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал дээр “Хөгжлөөр буурай орнууд, зарим хөгжиж буй орнуудад Хятад улс коронавирусийн эсрэг вакцинжуулах тал дээр тусламж үзүүлнэ” гэж мэдэгдлээ.

Ван Вэньбин мөн “Манай улсын вакцины үйлдвэрүүд судалгаа, хөгжүүлэлтийг түргэсгэн, олон вакцин клиникийн III үе шатны туршилтад хамрагдсан. Хятадын засгийн газар дотоодын компаниудыг олон улсын вакцины судалгаа, хөгжлийн хамтын ажиллагаа явуулахыг идэвхтэй дэмжиж байна. Хятад улс Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбоо зэрэг байгууллагатай нягт харилцан ажиллаж байгаа. Хятадын вакцины судалгаа боловсруулалт дуусч, ашиглалтад орсны дараа нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй байдал, хямд үнээр олох байдлыг баталгаажуулан, Хятад улсын хувь нэмрийг оруулна гэж Хятадын тал мэдэгдсэн. Хятад улс бол хэлсэндээ хүрдэг орон, бид бодит үйл ажиллагаагаар амлалтаа биелүүлнэ” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top