Гамшгийн эрсдэлийг бууруулах шинэ зөвлөмж БАТАЛЛАА

2020 оны 12 сарын 22

Гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах зорилгоор байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл”-ийн 2021 оны “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” зөвлөмжийг батлууллаа.

Тус зөвлөмж нь 15 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллах зорилготой юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн гишүүд болон орон нутгийн зөвлөлийн дарга нарт тус зөвлөмжийг хүргүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top