Г.Батзаяа Шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа

2020 оны 12 сарын 25

Г.Батзаяа "Монгол хэл, аялгуудын нэр, үйл үгийн нөхцөлийн харьцуулсан судалгаа" сэдвээр  Шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа.

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/153 тоот тушаалаар Гэрэлт-Одын Батзаяад Хэл бичгийн  шинжлэх ухааны докторын зэрэг олгожээ. Түүнд өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө.

Г.Батзаяа  нь  Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Тэрбээр Эрдэнэт  хотын 10 жилийн 1-р дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаас ажлын гараагаа эхэлж Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол судлалын сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимд багш, Улаанбаатар” дээд сургуулийн Монгол Судлалын Төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Олон улсын Улаанбаатар их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харьяа Эрээн хотын Олон улсын дээд сургуульд багш, ӨМӨЗО-ы Хайлаар хотын Хөлөнбуйрын их сургуулийн Монгол судлалын дээд сургуульд тус тус багшаар ажиллаж,  боловсролын байгууллагад 23 жил тасралтгүй  ажиллаж иржээ.  

Г.Батзаяа докторын бүтээлийн тойм:

  • Ганц сэдэвт бүтээл (монограф)  3
  • Нутгийн аялгууны толь бичиг 2
  • Патент, гэрчилгээ авсан бүтээл (хамтарсан) 1
  • Сурах бичиг, гарын авлага (бие даасан болон хамтарсан) 15
  • Сургалтын хөтөлбөр 20
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл 33 (үүнээс гадаадад 11)
  • Хэлэлцүүлсэн илтгэл 28 (үүнээс олон улсын хуралд 9)
  • Дотоод, гадаадад уншсан лекц, семинар 21
  • Оролцож ажилласан төсөл, хээрийн шинжилгээний анги 18
  • Удирдаж хамгаалуулсан ажил 27 (бакалавр 11, магистр 14, доктор 2)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэл(202.21.108.132) 2020 оны 12 сарын 25

Монгол хэлтэй Монгол хүн Монгол хэлний доктор боллоо- ямар уу !!

0  |  0
Top