Г.Эрэгзэн, Я.Жамбалжав нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

2020 оны 12 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах  ажилтан Я.Жамбалжав нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.

Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдыг төлөөлж   төрийн одон медалиар шагнуулсан дээрх хүмүүст  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр  /2020.12.25/  медалийг нь гардуулж өглөө.

Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Г.Эрэгзэн, Я.Жамбалжав нарт баяр хүргээд, цаашдын эрдэм судлалын ажлаараа ардаа байгаа шавь нартаа  үлгэрлэж, урдаа байгаа багш нараа баярлуулж яваарай” хэмээн ерөөсөн юм.

  

Эх сурвалж: Шинжлэх ухааны акадмеми

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.185.104) 2020 оны 12 сарын 25

Г. РЭГДЭЛ ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮНИЙ НЭРИЙГ ЗӨВ БИЧЭЭЧ.

0  |  0
Top