Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэл, бичгийн эрдэмтэн судлаачдын төлөөллийг урьж уулзлаа.
Уулзалтад Ардын багш, төрийн шагналт, доктор Ш.Чоймаа, Ардын багш, доктор Ц.Өнөрбаян, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэлшинжлэлийн секторын эрхлэгч, доктор Э.Пүрэвжав, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс нар оролцов.
Сайд Л.Цэдэвсүрэн Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зарим ажлын талаар танилцуулж “Монгол бичгийн зөв бичих зүйн журамласан толь”-ийг бүтээж, цахим болон хэвлэмэл хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг монгол хэл бичгийн эрдэмтдийн үндэсний баг бүрдүүлэн ажиллуулах талаар дурдлаа.
Монгол хэлний хуулийн дагуу кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хянаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл хэлэлцэн батлах ёстойг онцлон тэмдэглэлээ. Монгол хэл бичгийн эрдэмтэн, судлаач, багш нарын баг бүрдүүлэн толь бичгийг зохиосны дараа холбогдох хүрээлэнгээр хянуулан, хэлний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөж, үүнд зориулан тодорхой төсөв баталсан талаар эрдэмтдэд мэдэгдэв.
Уулзалтад оролцсон эрдэмтдийн төлөөлөл Монгол бичгийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бид бүхий л мэдлэг, чадвараа дайчлан хамтран ажиллаж, сургах, зөв мэдээлэл, ойлголт өгөх, түгээн дэлгэрүүлэхэд хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. Мөн толь бичиг бүтээх болсонд талархаж байлаа.
Уулзалтын үеэр олон нийтийн дунд талцал маргаан үүсгээд буй Монгол хэлний дүрэм, журамласан үгсийн тухай асуудлыг эрдэмтэд хөндлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны есдүгээр сард 05 тоот тогтоол гаргаж, “Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон. Энэхүү тогтоолд дүрэмд нийцүүлсэн журамласан толь бүтээх ажлын хэсэг байгуулан ажиллах талаар дурдсан байдаг. Ингээд монгол хэлний, хэл бичгийн ухааны эрдэмтдийн хамтарсан баг Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг бүтээн 2019 онд хэвлэн гаргасан. Тиймээс Монгол хэлний дүрэм өөрчлөгдөөгүй. Тодорхой хугацаанд янз бүрээр бичиж хэвшсэн үгсийг журамласан нь маргаан дагуулж буй ч цаашид “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг бүх нийтээр даган мөрдөж, нэгмөр хэрэглэх нь чухал. Харин толь бичгийг олон нийтэд хүртээмжтэй тоогоор хэвлэн түгээх нэн хэрэгцээтэй байна, тиймээс тодорхой зардал гаргаж, үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэйг сайдад хүсэлт болголоо.
Мөн 2021 оны эхээр монгол хэл бичгийн багш, эрдэмтэн, судлаач, хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулсан өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах саналыг сайдад гаргасныг дэмжин хамтран зохион байгуулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 18 )
Одоо бол хүүхдийг хѳгжүүлж хичээл заадаг багшгүй болж цаг ѳнгѳрѳѳж цалин авч хов живэнд живэгдсэн гунигт багш нэртэй хүний адгууд багшилж эрдмийн зэрэг горилж танил тал, нутаг ус, намаараа талцаж зэрэг цол авч буйд үнэн дургүй хүрч явдгаа нуух шалтаг алга. Болсон болоогүй магистр, доктор болчихоод албан сандал горилж явдаг хүн цѳѳврүүд олширч одоо цэг тавих цаг болсон Одооны 3-р анги бидний үеийн 1-р ангийн сурагчийн хичээл зааж ѳгч чадахгүй докторууд их болсонд гүнээ харамсаж сууна. Эцэст нь Тѳрѳхѳѳс сурсан аялгуут сайхан Монгол хэл эх соёлыг минь оролдохыг дуугүй сууж тэвчиж чадахгүй шүү.
одоо болохоор шавьж гэхээр алдаанд тооцоод байгааг ойлголгүй ѳнгѳрч билээ энэ бол 1989он. Энэ үеэс л хэл бичгээр минь оролдож эхлэсээ шүү та нар одоо болиорой. Бүжин гэдэг үгийг 2006 онд эрдмийн зэрэг хамгаалсан нэгэн этгээд бѳжин болгосон энэ олон сэдвээс заавал ганц үг олж тэрийгээ баталж байна гэж 20минут чалчиж нѳгѳѳ эрдмийн зэрэг олгодог докторууд нь зѳв гэж байдаг мѳн сонин шүү. Намайг сурагч байхад одооны багшинцарууд шиг хүн багш хийдэггүй байлаа сайн үнэнч багш нарын буянаар эх орон, эх хэл ижий аав элгэн садан монгол түмнээ гэсэн хэзээч устаж арилахааргүй үзэл сууж байлаа. Одоо бол
за тэгэхээр дээр дурдигдсан эрдэмтэд элбэгдорж ерѳнхийлѳгч байх үед журамласан 700үг гээчийг гаргасан хүмүүс байна одоо бас юугаа хийгээд энд гарч ирэв ѳѳрсдѳѳ хийчээд буцаагаад яг юуг засах гээв. Би гэхэд хүүхэд байхдаа бүтэн 1жил шавьж гэдэг үгийг бичиж сурах гэж бѳѳн юм болж хэдэн дэвтэр хуулж бичиж байж сурлаа гэтэл маргааш нь цээж бичиг хийгээд мѳн алдах байхдаа гэж омогшин шавьж гээд биччихээд багшаа би нэг ч алдаагүй гэсэнд баярлалаа алддаг хэдэн үгсээ цээжилсэн юмуу сайн байна гээд тарсан гэтэл дэвтэр иртэл а-1 сайн гэдэг байгаа дѳнгѳж хоёрдугаар ангийн сурагч байсан ѳмнѳ шавж гэж
энэ завсар хятадад уусгах бодлогын далд санаа явагдаж байгаа гэнэт өөрчлөх яаралтай асуудал яагаад гарав
Толь бичгээ гаргахаас өмнө тэр ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн,Төрийн хэлний зөвлөл,эрдэмтдийн зөвлөл гэх мэт газруудаараа хэлэлцүүлж,БСШУЯ гэж байгаа бол танилцуулж албан ёсны шийдвэрээ гаргахгүй яасан юм.Ингэж Хулгай хуйвалдаанаар сэмхэн хэвлүүлчихээд гэнэт тулган хүлээлгэж байгаа нь өнөө үед монгол төр эзэнгүй болчихоод тусгаар тогтнолоо алдахдаа тулсны илрэл гэж үзээд байгаа юм.
Саяхан боловсрол телевизээр явагдсан” Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгээр гарсан -сүрэллэцгээв,-буримаглах,-шөрмөсөжнө,-дэдгэнүүрдэх,-сууригначхаад,-цуудмалсхийх,-няцаччихна-дурсчхаарай гэх мэт үгийг ямар үндэслэлээр хэн гэдэг хүн зохиож хаанахын шийдвэрээр явуулснаа л царайгаа харуулж тайлбарлах хэрэгтэй байна.Ийм тайлбаргүйгээр явуулснаас гадны удирдлагаар төрөлх хэлийг хулгайн аргаар өөрчиллөө гэж үзээд байгаа юм.Хэрэв чимээгүй байж байгаад ийм маягаар гэнэт тулган хүлээлгэх гэж байгаа бол эх хэлээ хамгаалж авч үлдэхийн төлөө цусаа урсган тэмцэхэд бэлэн шүү гэдгийг сануулъя.
Хуулийн цоорхой ашиглаж хичнээн үг өөрчлөгдсөнийг хэн мэдлээ. Мөнгө л авах гэж тэгээ байлгүй
muu alnuud ehneesee mungu hiih zorilgotoi baij. bugdiig ni buudaj al
Hutsdag haltaruud vee
za za ingeed mongol hel min duus2
Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3 гэж ЮУ яриад байна. Бас төсөв батлуулаад баахан гудрах нь дээ.
За одоо болио энэ хэзээ ч биелэхгүй хүн сурсанаараа л бичнэ уншина наадхаа боль
1968 оны эхээр шиг санаж байна, Дамдинсүрэн гуай ”Толь гэдэг хэцүү ажил, перец гэдэг халуун ногоо” гэсэн нийтлэлийг Залуучуудын үнэн сонинд нийтлүүлж байсан даа. Түүнийг эргээд нэг уншчихад илүүдэхгүй л байх. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон гэж байгаа ч түүнийгээ зөрчсөн нь багагүй байгаа гэдгээ яагаад хүлээн зөвшөөрцгөөхгүй байна аа. Монгол бичгээр бичих нэг янз, зирил бичгээр бичих бас нэг янз. Монгол бичгээр бичдэгийг механикаар кирил үсэгт буулгах нь зөв гэж бодохгүй байна.
Эрдэмтэд гээд байгаа хүмүүс тодорхой нэг сэдвээр асуудал дэвшүүлж түүнийхээ шийдлийг батласан мэдлэгийн зэргийн доктор гэсэн зэрэг авсан л хүмүүс. Эрдэмтэн гэж хэлэх хэцүү. Монголоор эрдэмтэн гэж шалгадаг таван ухааныг төгс эзэмшсэн хүнийг хэлдэг. Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний зөв бичих дүрмийн толь, Монгол бичгийн зөв бичих дүрмийн толь гээд олон ном хэвлэж гаргасан л даа. Гэхдээ тэдгээр толийг хийсэн хүмүүс зүгээр л ширээний ард суугаад үг түүж хийсэн нь харагддаг. Ц. Дамдинсүрэн гуай л гэхэд Орос монгол толио гаргахдаа олон газраар явж судлаж байж хийсэн.
Ер нь ингэж хэл бичгээрээ оролдох хэнд ямар хэрэгтэй юм .Өөр хийх юм алга уу.
За хэлнийхэн худлаа цэцэрхэх, бие биенийгээ үгүйсгэхээс өөр юм байхгүй. Бүр Дамдиансүрэн Лувсанвандан гээд томчуудаас улбаатай юм. сонсоод ч нэмэргүй. Ер юу гэж бичсэн ч яадаг юм. Латин үсэгт шилжих хэрэгтэй. Ө Ү Ю -ч гэх шиг хүний нүдэнд гажиг үсэгнүүдээсээ салах хэрэгтэй.
ШАВЬЖ ГЭДГИЙГ ШАВЖ ГЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ. ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ИНГЭЖ БИЧ ХЭНБУГАЙ НЬ ХЭЛЭЭД БАЙНА.
МОНГОЛ ҮСГИЙН ДҮРМИЙН ТОЛЬ ОГТ ОЙЛГОМЖГҮЙ . ХАЙСАН ҮГЭЭ ОЛНОО ГЭЖ БАЙХГҮЙ. ЯВСАНЫ ,ЯВСНЫ , ХӨДӨЛЖ ХӨДЛӨЖ СУДАЛСАН СУДЛАСАН ГЭХ МЭТИЙН ҮГИЙН ДҮРМИЙГ ХАЙГААД ЦӨХРӨНГӨӨ БАРЛАА. ТОЛИО ОЙЛГОМЖТОЙ ЯМАР ҮГ ЯАЖ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ ГЭЭД БИЧМЭЭР . ЖИРИЙН ХҮМҮҮС СУДЛААЧИД БИШ ТЭРИЙГ ЧИНЬ ОЛООД БАРАГ ТОМ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГАА ХИЙХ ХЭМЖЭЭНИЙ М БОЛЖ БАЙНА. МОНГОЛ БИЧГИЙН СУРАХ БИЧГҮҮД МАШ МУУ. ЗОХИОГЧИД НЬ ТЭР БИЧГЭЭ МЭДДЭГ УЧИР ӨӨРСДӨӨ ЗОРИУЛЖ БИЧСЭН ЮМ УУ ГЭМЭЭР. ОЫЛГОМЖГҮЙ. КИРИЛЛ ҮСГЭЭР БАС ДАВХАР БИЧИХГҮЙ БОЛ ЕР ОЙЛГОМЖГҮЙ. МАШ ХҮНДРЭЛТЭЙ. ДӨНГӨЖ СУРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН УРМЫГ ХУГЛААД ХАР ЯРШИГ.