УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Оюутолгойн гэрээгээр авлигал авсан хүмүүсийг тодруулж, ар гэрийнх нь хөрөнгийг хураана” хэмээн мэдэгджээ. УИХ-ын гишүүн бусдын хөрөнгийг хураах эрх зүйн орчин байхгүй л болов уу. Тэгээд ч тэр мөрдөн байцаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан биш. Энэ утгаараа “хураана, барина” гэх Ерөнхийлөгч Х.Баттулгатай тун адил төстэй байр суурь илэрхийлжээ.
Оюутолгойн гэрээгээр дамжин улс төрд орж ирсэн, байр сууриа бэхжүүлсэн олон улстөрчид байдгийг мэдэхээс энэ гэрээг ашигтай ашиггүй эсэхийг би байтугай “Хураана, тодруулна” гэж байгаа нөхөд өөрсдөө мэддэг болов уу. Нэгэнтээ “Мөнгөний хэрэг гарч нэр хүнд олох гэсэн улстөрчид, иргэний нийгмийн байгуулагууд хамтран Оюутолгойн гэрээг шүүмжилж эхэлдэг” гэсэн үг хүртэл гаргасан байдаг.
Энд би гэрээг сайн муу, ашигтай ашиггүй болсон тухай дурдахгүй. Чадах ч үгүй. Тэгээд ч бүтэн хуультай, бүрэн улс өөрчилж чадалгүй 10 гаруй онтой золгож байна. Харин энэхүү гэрээгээр дамжин олны анхааралд орох, хөрөнгө мөнгө босгох гэсэн олон улстөрчид байдаг тухай эх сурвалжуудаас сонсож байжээ.
Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг 2009 оны аравдугаар сарын 2-ны өдөр байгуулснаас хойш хараал зүхэл дунд байгаа гэхэд болно. Олон ч улстөрчдийг өсөж өндийлгөснөөс харахад нэг талдаа буянтай л гэрээ юм. Тухайн үед тодорхой эрх ашгийн дор иргэний хөдөлгөөний удирдагчид 10 хоног өлсгөлөн зарлаж, УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байсныг санаж байгаа байх. Улмаар Хууль зүйн байнгын хороон дарга байсан Б.Бат-Эрдэнэ тэднийг хэдэнтээ хүлээн авч уулзсанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, гишүүн асан Ц.Батбаяр, Г.Баярсайхан, С.Эрдэнэ нарын нөхөд Оюутолгойн гэрээг эсэргүүцэж эхэлсэн. Ийнхүү тэд эсэргүүцэж байсан ч Засгийн газар 2010 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав. Харин өнөөдөр залгамж, залуу халаа нь шүүмжлэл өрнүүлэн гарч ирж байгаагаас тухайн үед эсэргүүцэж байсан нөхөд бүгд чимээгүй болсон.
Дэлхийн хэмжээний том орд газар, гүрэн дамжсан “Рио Тинто”, зүрх зориг гаргаж гэрээ хийсэн улстөрчид, учрыг нь олоогүй ч гэрээгээр дамжин олонд ил гарах гэсэн нөхөд гээд Оюутолгой олны анхаарлаас гарсангүй. Хойшид ч гарахгүй нь ойлгомжтой. Гэрээ зөв буруу байсан эсэхийг эцэслэн шийдэхэд чамгүй урт хугацаа орно. Нөгөө талд энэхүү гэрээг ойлгож байгаа улстөрчид хэр олон байгаа вэ гэх мэт асуудал бий.
Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан анхдагчдын нэг Ц.Даваасүрэн байр суурь хэвээрээ шүү гэдгээ харуулах гэж хэргээр ёс төдий зүйл ярьж байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн чимээгүй болсон. С.Эрдэнэ сонгуульд бүдэрч намын тамга тэмдэг булаалдаад явж байгаагаас Оюутолгойн гэрээг ор тас мартсан. Г.Баярсайхан, Ц.Батбаяр улс төрөөс ч сураг алдарсан. Анхдагчдын шилийг даран улс төрд гарч ирсэн хүн нь С.Ганбаатар. Тэр ерөөсөө иргэний нийгмийн байгууллагын индэр дээрээс Оюутолгойн гэрээг шүүмжлэн улс төрд дүрээ тодруулсан нөхөр. Энэ эрчээрээ 2012-2016 он хүртэл яваад чимээгүй боллоо. Аанай л ёс төдий байр суурьтай үлдлээ.
Цагтаа гэрээг эсэргүүцэж байсан гишүүдийн тоо Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүрч байв. Нэг гэрээ бүү хэл бүрэн улсыг эргүүлэхээр олон гишүүн эсэргүүцэж байлаа. Тодотговол, дээрх нэр бүхий дөрвөн гишүүдээс гадна Н.Батбаяр, Д.Ганхуяг, Р.Амаржаргал, Д.Балдан-Очир, С.Бямбацогт, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, З.Энхболд, Л.Гантөмөр, Д.Энхбат, Х.Тэмүүжин, Д.Очирбат, З.Алтай нарын гишүүд гарын үсэг зурж, Засгийн газрыг шахалтад оруулж байсан ч чимээгүй болсон. Цагтаа Засгийн газрыг огцруулахаар явж байсан нөхдөөс Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт гурав л өдгөө парламентад бүрэн эрхтэй ажиллаж бусад нь алга байна. Эдгээр нөхөд парламентад байхгүй учраас ор тас алга болсон нь өөр эрх ашигтай байсныг гэрчилнэ. Гэрээг эсэргүүцэхэд хувь хүн байх, парламентын гишүүн байх тэгтлээ хамаарахгүй.
Нэрсийг дурдасны учир гэвэл 2009-2011 он хүртэл Оюутолгойн гэрээг хүчтэй эсэргүүцэж байсан эдгээр гишүүд, улстөрчдийн нэрсийг харахад өөрийн эрхгүй нэг зүйл бодогдож байгаа биз. Үүнд МАН, АН-ын хоймор эзэлж асан, өдгөө ч эзэлж байгаа нөхдөөс нэг нь ч байхгүй. АН-аас Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нь байгаагүй юм. МАН-аас Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар байхгүйг анзаарах хэрэгтэй. Мөн яагаад гэрээг үзэглэсэн С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад дуугараагүй байж С.Батболдыг Ерөнхий сайд болохоор нь гэнэт эсэргүүцсэн хэрэг вэ. Товчхондоо аварга орд газраас жилд дундажаар олж байгаа мөнгөн дүн, алдагдал, ажиллах хүчин, ирээдүйд гарах үр дүн гээд бүгд тодорхой байна. Энэ бол Ажлын хэсгийнхний гаргаж тавьсан тодорхой дүгнэлт.
Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир тэргүүлж байгаад тодорхой шалтгааны улмаас Д.Тэрбишдагвад шилжүүлж өгсөн, шилжүүлж авсан хүн нь өнөөдөр УИХ-д бас байхгүй. Гагцхүү нэг асуудал байгаа нь Оюутолгойн гэрээгээр дамжуулан, ард түмнийг хутган үймүүлж байгаа асар олон улстөрчид байгаа нь олон улсын хэмжээнд Монгол Улсыг ямар харагдуулж байгаа бол.
Өнөөдөр цар тахлын үед улстөрчид маань олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, гудамж талбайд гарах, хөдөө орон нутагт ажиллах зэрэг олон зүйлээр чөдөрлүүлж байна. Тиймдээ ч олны анхааралд гүн бат суулгаж өгсөн Оюутолгойн гэрээг барьж аваад шүүмжлэх аж. Хөндлөнгийн жишээ татахад Тавантолгой компани, тус орд газрыг тойрсон бүх асуудлыг өдөр шөнөгүй шүүмжилж байсан Л.Наранбаатар МАН-ын гишүүн болсноор сүүлийн хэдэн сар энэ тухай ганхийсэнгүй. Бидний шүүмжлэл, өнөөх эх оронч үзэл санаа, ард түмэн хэмээгч улстөрчдийн сэтгэл санаа иймэрхүү хүрээнд өрнөж байгааг юу юунаас харж болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Оюутолгойгоос хоол иддэг 15н мянган ажилчид болон гүйцэтгэгч нэртэй компаний эздүүд,авлигал авч гэрээ байгуулсан эрхтэн дархтнууд,мөнгөтэй сайхан амьдарч байж болно гэхдээ тэд монгол улс монголын 3н сая ард түмнийг төлөөлж чадахгүй учраас тэнд ажилладаг болон авлигад автагдан гэрээ байгуулсан этгээдүүдийн эрх ашиг гэж монгол улсад байхгүй болно
ЭНЭ МУУ ЗИНДАА ГЭЖ САЙТ ДАНДАА РИОГ ӨМГӨӨЛЖ ЮМ БИЧДИЙН БАЙНА СДАА, ОЛИГТОЙ ЭХ ОРОНЧДЫГ ДАНДАА ГУТААЖ БАЙНА, ЛАЛРУУДАА ТА НАР УДКУ ДЭЭЛЭЭ НӨМРӨНӨ ШҮҮ..РИОГ ХӨӨЖ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ.. ОТ-Г МОНГОЛДОО БУЦААЖ АВАХ ЁСТОЙ ТЭГЭХ Ч БОЛНО...
ЭНЭ МУУ ЗИНДАА ГЭЖ САЙТ ДАНДАА РИОГ ӨМГӨӨЛЖ ЮМ БИЧДИЙН БАЙНА СДАА, ОЛИГТОЙ ЭХ ОРОНЧДЫГ ДАНДАА ГУТААЖ БАЙНА, ЛАЛРУУДАА ТА НАР УДКУ ДЭЭЛЭЭ НӨМРӨНӨ ШҮҮ..РИОГ ХӨӨЖ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ.. ОТ-Г МОНГОЛДОО БУЦААЖ АВАХ ЁСТОЙ ТЭГЭХ Ч БОЛНО...
Rio Tinto байсан газарт дандаа л хатмал цөл ширгэсэн гол улаан шороо тоосон дунд чадуулсан молиго үмхсэн гуйлагчин хэдэн халтарууд буюу ард түмэн тэгээд гарын 10н хуруунд багтахаар хэдэн тэрбумтан улстөрчид л үлддэг.
Оюутолгой Бороогийн араас орноо харж л байгаарай. 27н жилийн дотор ухаж дуусгах тооцоотой юм гэнэлээ. 2051 оноос ноогдол ашиг хүртэх байтугай 15н жилд нь буюу 2037 он гэхэд л хамаг өрмийг нь бүх хүчин чадлаараа буюу одоогийн Эрдэнэтээс 10 дахин их хүчээр олборлож дуусгана гэж байгаа гэж С. Авирмэд доктор хэлж байсан шүү аль 10н жилийн өмнө. Энэ ярилцлагыг өгөөд л сэжигтэйгээр нас барсан хүн.
Гэрээг зөв буруу болсныг хэлэлцдэггүй юм гөлөг минь. 10 жил болчоод байхад Монголын тал өрөнд орж, Рио тинто хөрөнгө оруулалтынхаа зардлыг нөхөж мөн тэр хэмжээний ноогдол ашиг тараалаа. Сохорчоогүй бол гэрээ буруу байсан нь эндээс харагдана гөлөг минь. Хол очиж хуцаа хуцдаг гөлөг вэ чи.
Монголчууд тэнэг биш, гэрээг боловсруулж, баталсан луйварчид мөнгөнд нүд нь сохорч, ухаан нь балартсан гэдгийг сайн ойлгож байгаа