ЗҮҮНБАЯН-ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБООТОЙ хоёр дахь хүний амь эрсэдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 02 сарын 08

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 8-ны 14.00 цагийн орчимд Сүхбаатарын талбайд 34 настай эрэгтэй Э гэгч нь өөрийгөө шатааж, амь насаа алдсан хэргийн тухай өмнө нь бид мэдээлсэн.

Албаныхан хэргийн газарт ажиллаж, иргэний амь насыг аврахыг оролдсон боловч, харамсалтай нь талийгаач эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан юм.

Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба талийгаачийн цогцсыг шүүх шинжилгээний хүрээлэнд хүргэсэн байна.

Үхлийн шалтгааныг тогтоохоор цогцост задлан шинжилгээ хийх бөгөөд коронавирусний халдвар дотооддоо алдсан байгаатай холбоотойгоор задлан шинжилгээг 24 цагаар хойшлуулан хийж байгаа учраас албаны хариу хоёр хоногийн дараа гарна гэх мэдээлэл байна.

Харин мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж, амь хохирогчийн хэн болох, ямар шалтгаанаар ийнхүү амь насаа хохироох болсон тухай мэдээллийг албаныхан цуглуулж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Э нь Зэвсэгт хүчний .... дугаар ангийн алба хаагч байгаад халагдсан бөгөөд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажилд оролцож, туслан гүйцэтгэх компанид ажиллаж байсан аж.

Гэвч  өнгөрөгч 2020 оны долоодугаар сараас эхлэн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын төслөөс бүтээн байгуулалтад оролцсон компаниудын санхүүжилтийг зогсоогоод байжээ. Улмаар санхүүжилтгүй болсон компаниуд ажилчдынхаа цалинг тавьж чадахааргүй нөхцөлд орж, хуулийн байгууллагуудад шалгагдаж эхэлсэн тул сар шинийн өмнө дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр, өнөөдөр /2020.02.08/ эсэргүүцэл зарлахаар төлөвлөөд байсан байна.

Улмаар хагас жил цалин хөлсөө авч чадалгүй, санхүүгийн дарамтад орсон нь талийгаачийн ийнхүү өөрийгөө шатаах шалтгаан болсон байж болзошгүй байна.

Дээрх төслийн тухайд дэлгэрүүлбэл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний ордоос төмөр замаар жилдээ 15.0 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолол гаргасан байдаг. Төслийн Ерөнхий захиалагчаар “Монголын Төмөр Зам” ТӨХК, Төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Монгол Улсын  Зэвсэгт Хүчний Жанжин Штаб тус тус байдаг.

Энэ төсөлд нийтдээ 750 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч ийнхүү цалин хөлсний асуудал үүсэж, эцэстээ хүний алтан амь эрсэдсэн нь өнөөдөр олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байна. 

Сануулахад, дээрх төсөлтэй холбоотойгоор хүний амь эрсэдсэн хоёр дахь тохиолдол энэ юм. Өмнө нь 2019 оны аравдугаар сард Дорноговь аймгийн Мандах суманд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн ажлыг гүйцэтгэж байсан “Ирээдүйн ган зам” ХХК-ийн ажилчин ослоор амиа алдсан. Хэргийг тухайн үед албаныхан шалгаж, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөнөөс үүдсэн гэх дүгнэлт гарсан байдаг юм.  

 

 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99999(75.170.152.211) 2021 оны 06 сарын 15

ЗА ЗА МОНГОЛЫН ТЕМЕР ЗАМЫГ ХЯТДУУДАД ЕГЕХ ГЭЖ МАН ЖУЖИГ ЗОХИОГООД ЭХЛЭЖ. ХЯТАДЫН ЭРЛИЙЗУУД МОНГОЛЫГ КОЛОНЧЛОХ ХЯТДУУДЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖУУЛЖ БАЙГААГ МЭДНЭ. МОНГОЛЫН ЕНГЕТЭЙ ЕЕДТЭЙ БУХНИЙГ ДЭЭРЭМДЭЖ, ХЯТДУУД ЕГСЕЕР УДАЖ БАЙНА. МОНГОЛЫН МЯНГА МЯНГАН УЙЛДВЭРИЙГ СУЙРУУЛЖ, МОНГОЛЧУУДАД ХЯТАД ВАКЦИН ШАХАЖ АЛЖ БАЙНА. ХЯТДЫН ЭРЛИЙЗУУДТЭЙ АЛАЛЦАНА АА!!!

0  |  0
монгол хүн(223.38.73.12) 2021 оны 02 сарын 10

эднийх угаасаа манангаас санхүүжилтэтэй сайт. монголд болж бүтэж байгаа юм болгоны эсрэг ямар нэгэн аргаар дайрч давшилна. иймэрхүү худлаа мэдээлэл тараадаг цацдаг саыт хувь хүмүүсийг дэлбэртэл нь торгоод хааж хаях хэрэгтэй юм байгаан.

0  |  0
Zochin(66.181.179.151) 2021 оны 02 сарын 10

Hudlaa bitgii huts huviaraa naimaa hiideg baisan gesen uls turjih uvchtei yumnuud solirood baih yum

0  |  0
Зочин(66.181.187.73) 2021 оны 02 сарын 09

Засаг ямар хамаатайн, Таван толгой компани хэдэн зуун тэрбумыг аль хэдийн шилжүүлсэн, харин засаг зарцуулалты нь шалгана гээ биздээ?;

0  |  0
Зоётн (64.119.18.14) 2021 оны 02 сарын 09

Ажил хийж яваа хөдөлмөрч хүмүүсээ цалин хөлсийг нь хэдэн сараа өгөөгүй Баттулгаа одоо зогс ард түмэн улм орноо самарч дууслаа маш хүнд болоод удлаа

0  |  0
sad(139.5.217.26) 2021 оны 02 сарын 09

ТТ ЗБ төмөр зам хэнд д хэрэггүй замыг яах гэж зэрэцүүлээд ийм их хөрөнгө зардаг байна. Женко урагшаа төмөр замыг гацаасандаа балмагтаад хадуураад зүүн тийшээ мурийгаад явчихсан.хайран залуугийн алтан амийг хэн хариуцах м бэ

0  |  0
sad(202.126.93.206) 2021 оны 02 сарын 09

Battulgiin balag shuu dee

0  |  0
Эр(202.179.27.198) 2021 оны 02 сарын 09

Ядуурал, шудрага бус байдлыг Монголд нутагшуулсан коммунист МАН ыг эсэргүүцэж алтан амиа өргөсөн эр зоригт монгол залууг хүндлэн биширлээ.

0  |  0
Бат(202.9.46.179) 2021 оны 02 сарын 11

Авах юм учир нь олдоно цалингаа аваагүй гэж өөрийгөө шатаасан бол одоо яалтай шатаж л байхаас юун хямд амь нас вэ

2  |  0
Зочин(150.129.143.78) 2021 оны 02 сарын 09

Арвин их мөнгө иддэг ТЭЗҮ - гүй хугацаат цэргийн ажлын хөлсөөр шахуу хийж дуусах гэж байгаа Төмөр замын ажлыг юунд нь хамруулж гоочлох гээ юм бол. Аягүй бол том ТЭЗҮ -тэй ажлаас хувь хүртэх байсан юм гээд л байгаа бололтой. /Гадны улсын хөрөнгөөр , Оюу толгой шиг/

0  |  0
zochin(122.201.23.84) 2021 оны 02 сарын 09

Гайхуулаад байсан төмөр зам нь ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ. хайран сайхан залуу, Төр засаг хариуцлагаа хүлээх хэрэгтэй

0  |  0
Zochin (176.139.58.19) 2021 оны 02 сарын 09

Ih hural tarah heregtei Oyunerdene ogtsroochee Hurelsuh chig

0  |  0
Mongol(64.119.24.41) 2021 оны 02 сарын 08

TSAGDAAGIINXAN DARGA NARAASAA AIGAAD BURUU MEDEELEL TYGEEX UM BOL UURSDUU SHORON YVAX BAIXSHYY, XAMT AJILLAJ BAISAN XYMYYSIIN AMIIG TAGLAJ BARAXGYI GEDGEE MEDEX BAIGAADAA.

0  |  0
НЯМКА(202.9.40.118) 2021 оны 02 сарын 08

НЭГ ТӨРСӨН ХҮҮХЭНЭЭС БОЛЖ ОГЦОРДОГ ЗАСАГ ХҮН ЗУЛЫН ГОЛ БОЛЖ БАЙХАД ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Mongol(64.119.24.41) 2021 оны 02 сарын 09

Ymar MUUXAI UMBEE, TURD AJILLAJ BAIGAA XYMYYS MONGOL IRGEN,GER BYLIIG NOXOINOOS DORD YZDEGIIG ZOGSOOX TSAG BOLJEE IRGEDIIN. MUUXAI UM YMAR ITGELTEI,SAIN AJILSAN BOLOX NI AMIA XORLOX XYRTEL GOMDOL BOLGOX EEJ, UM MANII BADMII XUM

0  |  1
НЯМКА (202.9.40.118) 2021 оны 02 сарын 09

ЭНЭ ГАНТУЯА ГЭХ ХҮҮХЭНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЗОХИОН БАЙГУУЛАГТАЙ ХЭРЭГ БАЙНА\n\n\n\n\n\n\n\n

3  |  1
Kkkkk(83.20.231.208) 2021 оны 02 сарын 09

Jonhuu novshiin sedsen azil bas zanzin sztabyg ene azild orolcuulz hogoo tarisan durak

1  |  0
Зочин(66.181.190.23) 2021 оны 02 сарын 08

Ард түмний яаж амьдрах нь энэ нөхдүүдэд хамаагүй. Тэмцэх л болж дээ

1  |  0
Zochino(92.35.118.35) 2021 оны 02 сарын 09

Unnudr tumur zamtai holbootoi umdunduu baalaa gehn holguil ym bicheh ymaa buh ym tomor zamtai holbootoi ymu haashaiiin

1  |  0
Irgen(92.35.118.35) 2021 оны 02 сарын 09

Iim or undesgui hudlaa medee tawiad bgaa site sonin setguulig torgood tatan buulgawal taarna hen ih mungu ugsund ni uilchildeg bj blku

1  |  0
Цэндмаа(66.181.161.11) 2021 оны 02 сарын 11

34настай хүн яахаараа цэргийн алба хаадаг юм сайхан худлаа бичих юмаа

5  |  0
Р(139.5.219.56) 2021 оны 02 сарын 09

Жэнкогийн балаг дуусахгүй шүү. Төмөр замаас асар их мөнгө завшсан шүү. Шалгах хэрэгтэй.

3  |  1
Zochin(202.126.89.122) 2021 оны 02 сарын 08

Huuli togtooh blgvi dee

0  |  0
яг үнэн.(66.181.188.178) 2021 оны 02 сарын 08

Хүрэлсүх их хурлын сонгуулийн өмнөхөх сэтгэл байвал юуг ч хийж болдог юм байна 414 км -ын суурь бүтэцийг хийчихсэн одоо 27 км төмөр замаа тавьчихлаа гээд хүүдэгнээд байсан биз дээ.Хүүк,жонхуу 2-ын ажил биздээ

1  |  0
Зочин(139.5.217.82) 2021 оны 02 сарын 08

Цагдаагийнхан тэр талийгаачийг эрхэлсэн ажилгүй гэж мэдээллээ. Энд бичсэнээс тэс өөр байна. Санхүүжилтийг нь хаасан Сангийн яамаа цагдаагийнхан хаацайлаад байна уу, дээрх мэдээллийг бичсэн хүн худлаа ярив уу?

0  |  0
галзуу(66.181.161.5) 2021 оны 02 сарын 11

ТӨРИЙН ХУЛГАЙЧУУД ЗЭЭЛ ТЭГЛЭЖ, ХАЛАМЖ ТАРААЖ, ЯМААНД МӨНГӨ ӨГӨХ ЗАМААР ЭРХ МЭДЭЛ ЛУЙВАРДАЖ БАЙХЫН ОРОНД АЖИЛ ХИЙСЭН ИРГЭНИЙ ЦАЛИНГ ӨГӨХӨД ЯАДАГ БАЙНА АА.

3  |  0
Иргэн(192.82.71.131) 2021 оны 02 сарын 10

Ажлын хөлс нь бага ажлын багаж нь хангалтгүй ажилын байр нь хангалтгүй ийм байхад хүний амь нас эрсдээд байх уу тамин ээ улс төр нь ер нь ард иргэдийг ээ бодохгүй байна шүү дээ ямар ч хуулийн зохицуулалт алга хангалтгүй байна энэ амьдрал хэцүү байна

0  |  1
Top