Шүүгч нарын бичлэгийн мөрөөр ХЭРЭГ НЭЭХ хүсэлт хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 02 сарын 22

Энэ оны нэгдүгээр сарын 21-нд "PARKVIEW" хотхоны ... дугаар байранд хуулийн байгууллагынхан цугларсан гэх бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ.

Энэхүү бичлэгт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр болон Улсын Дээд шүүхийн тамгын газрын ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нарын хүмүүс багтсан байдаг.

Тэгвэл энэхүү бичлэгийн асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн байна.

Учир нь тус бичлэгт дээрх иргэдээс гадна хэд хэдэн эмэгтэй багтсан бөгөөд тухайн байранд биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ.

Харин нэр дурдагдсан шүүгч  нарт холбоотой ямар нэг гомдол ирээгүй учраас Шүүхийн ёсзүйн хорооноос хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэдэг мэдээллийг өгч байгаа юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.84.139) 2021 оны 02 сарын 25

Янхнуудынхаа захиалгаар олон ч хэрэг будлиулсан байх даа

0  |  0
Oo(202.126.89.55) 2021 оны 02 сарын 23

Jenko pizdagiin tseregiid ba

1  |  0
,_.(202.21.107.65) 2024 оны 01 сарын 29

ардчилсан намын хулгайчуудын үр удам Хувьтөгөлдөрийн Идэр нар л байна

3  |  1
zochin(64.119.27.202) 2021 оны 02 сарын 23

эд нар их том юманд холбогдож нилээд асуудлыг хааж туг тахиулах болж дээ. Одоо ямар ч хууль яриад нэмэргүй байхаа ээ базар байна гардуулжээ

1  |  1
Top