К-поп ододтой холбоотой шинэ баримтууд илэрсээр

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 16

К-поп “Bigbang” хамтлагийн Сынри, “Highlight хамтлагийн дуучин Жун Жүн Ёны групп чатын мэдээллийг Авилгатай тэмцэх, иргэдийн эрхийн комисст мэдээлсэн өмгөөлөгч Бан Жун Хюн бэлгийн харилцааны хууль бус бичлэг хийж, тарааж байсан хэрэгтэй холбоотой бусад K-поп оддын талаар мэдээлэл хийжээ.

 

Баны ярьснаар, эдгээр нь бичлэгүүдийн шэйрлэж, хохирогчдод эд материал мэт хандан, элдэв хоч зүүдэг байжээ. Нэгэн эмэгтэйг тэд “амтат ресторан” хэмээн нэрийддэг байсан гэнэ.

 

Үүнээс гадна бичлэг хийж байхдаа хохирогчдод хар тамхи хэрэглүүлэн, бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан гэх ойлголт төрүүлэхээр мессежүүд байгаа гэж Бан мэдэгджээ.

 

Донга Ильбо сонин К-поп од Сынритэй холбоотой шинэ баримтуудыг мөн дэлгэжээ. Мэдээллээс үзвэл Сынригийн групп чат найман гишүүнтэй гэнэ. Тэд бүгд Сынритэй нас ойролцоо бөгөөд Сөүлийн алдарт Ганнам дүүрэгт Сөнрийгийн нээсэн баранд хөрөнгө оруулсан гэнэ. Групп чатын найман гишүүд хууль бус бичлэг шэйрлэдэг байсан бөгөөд тэдний нэг марихуан хар тамхины хэрэгт холбогдсоны дараа тэдний харилцаа бүдгэрсэн байна. Энэ хэрэг олон нийтэд ил болсны дараа түүнийг групп чатаас хассан гэнэ.

Жун Жүн Ён

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a(202.179.25.120) 2019 оны 03 сарын 18

wow,kim hun ahiin boojgoi gogo shuu

0  |  0
hhh(103.229.121.5) 2023 оны 10 сарын 10

Manai M pop chn bold bbizdee haha. bas grup eoo

0  |  1
иргэн(202.9.42.10) 2023 оны 10 сарын 10

үхсэн баас кэ пооооп гэж ямар юм байдгийн бэ..огт сонсоогүй юм байна..ха ха

0  |  1
Top