Сүүлийн үед Өмнөд Солонгост “BIGBANG” хамтлагийн дуучин Сынригийн клуб, хар тамхи, биеэ үнэлэгчидтэй холбоотой хэргийн талаар их ярьж байна. Таван хүнтэй тус хамтлагийн гишүүд урьд өмнө ч хэл ам, хэрүүл шуугианд холбогдож байсан билээ.
1. “LIES” зохиогчийн эрхийн зөрчил
2007 онд “BIGBANG”-ийн гаргасан “LIES” дуу тус хамтлагийн алдарших үүд хаалга болж өгсөн юм. “LIES” бараг бүх чартад тэргүүн байр эзлэж, тэр жилийнхээ “Оны шилдэг дуу”-гаар шалгарсан. Хөгжмийг зохиосон G-Dragon ч энэ дуугаар хөгжмийн зохиолч гэдгээ батлан харуулсан. Гэвч хэдхэн сарын дараа цахим сүлжээгээр түүнийг Японы нэгэн дижигийн аяыг хулгайлсан гэж буруутгаж эхлэв. “YG Entertainment” агентлаг Японы дижитэй холбогдоход тэр G-Dragon-ыг хулгай хийгээгүй гэснээр хэрэг намжсан билээ.
2. Мандах нарны шуугиан
2007 онд T.O.P телевизийн ярилцлагад орохдоо Мандах Нарны далбаатай хүрэм өмссөн байлаа. Энэ далбаа нь Азийн ихэнх оронд Японы түрэмгийлэгчидтэй холбоотой байдаг тул солонгосчууд хилэгнэн уурласан юм. “YG Entertainment”-ийн захирал Ян Хён Сок ард түмнээс уучлал гуйн, “T.O.P энэ далбааны учрыг мэдэхгүй байсан. Тэр санаатайгаар энэ хүрмийг өмсөөгүй. Уучлаарай” гэж хүлцэл өчсөн.
3. G-Dragon дахиад copy
2009 онд G-Dragon анхны гоцлол цомог “Heartbreaker” гаргасан нь жинхэнэ хит болсон. Гэвч хөгжим сонирхогчид цомгийн гол дуу нь Flo Rida-гийн “Right Round” дууны хуулбар байна гэж үзсэн. Шүүмжлэл, дайралт хэрээс хэтэрсэн тул “YG Entertainment” агентлаг дуучин Flo Rida-тай холбогдож, БНСУ-д урьсан билээ.
Flo Rida тайзан дээр G-Dragon-той цуг “Heartbreaker” дууг дуулснаар шуугиан намдсан.
4. G-Dragon - хар тамхи
2011 онд G-Dragon хар тамхины хэргээр уран бүтээлийн ажлаа хэсэг зуур орхисон билээ. Шээсний шинжилгээ зүгээр гарсан ч үсний шинжилгээгээр тэр марихуан хэрэглэсэн нь тогтоогдсон. Гэвч хэмжээ нь бага, мөн анхны хэрэг нь байсан тул G-Dragon шийтгүүлээгүй.
5. Дэсон - машины осол
2011 оны тавдугаар сарын 31-нд Дэсон машинтай явахдаа хүн мөргөж, амь насыг нь хохироосон хэрэгт орооцолдсон. Тэр осолд ороод зам дээр унасан байсан мотоциклтой хүнийг нэмээд дайрчихсан юм. Мотоциклчин газар дээрээ нас барсан байсан ч шүүхээс түүнийг Дэсонд дайруулахаасаа өмнө үхсэн байсан гэж үзсэн.
6. “Нэг шөнийн” хэрүүл
2012 онд нэгэн эмэгтэй Сынрытэй өнгөрүүлсэн шөнийхөө талаар Японы шар хэвлэлд ярьсан. Унтаж байгаа Сынригийн зургийг тавиад “Их бүдүүлэг залуу. Намайг ганц ч үнсээгүй” гэж бичсэн байлаа. Удалгүй Японы папарацци нар Сынриг модель Анна Күботой үнсэлцэж байгаа зургийг авч чадсан байна.
Өмнөд Солонгост том сенсаац болсон ч “YG Entertainment” агентлаг “Тэд жирийн найзууд” гэж гүрийсээр шуугианыг дарсан.
7. TOP - хар тамхи
2017 онд цэргийн албанд татагдсан хойноо TOP хар тамхины хэрэгт холбогдсон. Бас л марихуан. Хар тамхины хэргээр шалгагдаж байсан Хан Со Хи гэгч эмэгтэй түүнтэй хамт хэд хэдэн удаа марихуан татсанаа цагдаа нарт хэлснээр асуудал үүссэн юм. TOP хэргээ хүлээж, нойрны эм уун, амиа хорлох гэж оролдож байв.
8. G-Dragon – эвгүй бүжиг
"Shine A Light” концертын үеэр G-Dragon тайзан дээр маш бүдүүлэг бүжиг хийсэн гэж шүүмжлүүлсэн.
Сэтгэгдэл ( 0 )