BIGBANG-ийн Сынри шоронд орох уу, цэрэгт явах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Өмнөд Солонгосын хөвгүүдийн алдарт BIGBANG хамтлагийн 5 гишүүний 4 нь цэргийн алба хааж байгаа билээ. Үлдсэн ганц гишүүн болох Сынри энэ сарын 25-нд цэрэгт татагдах ёстой байсан боловч гэмт хэрэгт холбогдон, сэжигтнээр татагдаад байна.

БНСУ-ын Цагдаагийн газраас “ARENA” шөнийн клубт гарсан хэргийг шалгаж байгаад Сынри тус клубтай холбоотойг илрүүлсэн. Ингээд мөрдөн байцаалт явсаар Сынри хэргийн гэрчээс сэжигтэн болон хувирчээ.

Өчигдөр Сөүл хотын шүүхээс “ARENA” шөнийн клубт нэгжлэг хийхийг зөвшөөрч, тус клубт хар тамхи, биеэ үнэлэх гэмт хэрэг үйлдэгдэж байсан эсэхийг шалгах зөвшөөрөл өгсөн. BIGBANG-ийн Сынри энэ клубт гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дайлахдаа тус клубынхнаас биеэ үнэлэгч хүүхнүүд бэлтгэхийг захиалж байгаа бичлэг KakaoTalk дээр үлдсэн байгаа юм. Цагдаагийн газраас Сынрид биеэ үнэлэх гэмт хэрэгт зуучлагчаар оролцсон хэмээн албан ёсоор ял тулгажээ. 

Хэргийг 25-наас өмнө шалган дуусах эргэлзээтэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top