Bigbang-ийн Сынриг маргааш баривчлахаар боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Одоогоос хоёр сарын өмнө Өмнөд Солонгосын K-поп урлагийн ертөнцийн хамгийн алдартай хамтлаг болох BigBang-ийн хамгийн отгон гишүүн Сынри урлагийн ертөнцийг орхиж буйгаа мэдэгдэж, шоу бизнесийн салбарт шуугиан тариад байсан.

Үүний дараа Өмнөд Солонгосын телевизийн шоуны од, дуучин Jung Joonyoung болон бусад оддын групп чатыг SBS телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө дэлгэж, 2015 оноос бэлгийн харилцааны хууль бус бичлэг тараасан, үүний улмаас 10 эмэгтэй хохирогч болсон гэх мэдээллийг цацан, хэрэгт холбогдсон оддыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Тус хэрэгт холбогдсон одод бүгд урлагийн карьераа дуусгавар болгосон юм.  

Тус дуулианы гол эзэн BigBang хамтлагийн гишүүн, 28 настай Сынри өөрийн хувийн бизнес болох бүжиг, хөгжмийн академи, дуу бичлэгийн студи, рамёны сүлжээ ресторан, Хятадад “Monkey Museum”, Сөүлд “Burning Sun” шөнийн клубууд зэргээрээ дамжуулж хууль бус үйл ажиллагаа хийдэг байсныг тогтоожээ. Улмаар түүнийг маргааш буюу тавдугаар сарын 14-ны өдөр баривчлахаар болжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top