НҮБ-д Мьянмарт болж буй жагсаалын үеэр мэргэн буучдыг ашиглаж буйг нотлох дүрс бичлэг бий гэж НҮБ-ын тусгай төлөөлөгч Кристин Гранер-Бургенер мэдэгджээ.
Жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн ихэнх нь буудуулж нас барсан. Цэргийн сумыг жагсагчдын эсрэг ашиглах нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд харшилж байна гэж Шранер-Бургенер онцолсон байна. Түүний хэлснээр, дүрс бичлэгт цэрэг, цагдаагийнхан жагсагчид руу гал нээж буй нь бичигджээ.
НҮБ-ын мэдээллээр, цэргийн ажиллагааны улмаас 50 орчим энгийн жагсагчид амиа алдсан. Нэг мянга орчим хүн баривчлагдаж эсвэл сураггүй алга болоод байна.
Мьянмарт хүчирхийллийг зогсоож, ардчилсан институцүүдийг сэргээхийг тулд шийдвэртэй, шуурхай арга хэмжээ авах ёстой гэж тэрбээр онцолжээ.
2020 оны намар Мьянмарт болсон парламентын сонгуульд Ардчиллын төлөөх үндэсний лиг нам 476 суудлын 396-г авч, ялалт байгуулсан билээ. Армийн дэмжлэг бүхий Эв санаа, хөгжлийн холбоо нам 33 суудал авсан байна. Армийн төлөөлөгчид сонгуулийн дүн луйвардсан гэж үзэн, дээд шүүхэд хадсан ч сонгуулийн комисс санал хураалтын дүнг луйвардсаныг гэрчлэх нотлох баримт илрүүлээгүй байна.
Өнгөрсөн сарын 1-нд Мьянмарын арми тус улсад онц байдал зарлаж, Ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх Ан Сан Сү Чи зэрэг өндөр албан тушаалтнуудыг баривчилсан. Үүний дараа тус улсад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Угаасаа цэргийн дэглэмтэй орон ш дээ. Ардчисан хүчнийхэн ийм юм болно гэдгийг урьдчилан тооцоолоогүй нь ямар учиртайг дэлхийн улс орнууд ойлгохгүй байгаа.