Аун Сан Су Чи-ийг гэрийн хорионд шилжүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Мьянмарын удирдагч асан АНу Сан Су Чийг гэрийн хоринд шилжүүлжээ. Тэрбээр 2021 оны хоёрдугаар сараас хойш шоронд хоригдож байсан юм.

Энх тайвны Нобелийн шагналтан Аун Сан Су чи /80 настай/ таван жилийн өмнө тус улсад гарсан цэргийн эргэлтийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Нейпьидо  хотын цэргийн шоронд хоригдож байжээ.

Төрийн эргэлтийг тэргүүлсэн цэргийн дэглэмийн тэргүүн Мин Аунг Хлаингийн мэдэгдэлд түүнийг хорих газраас гэрийн хорионд шилжүүлсэн гэж онцолсон байна.

Мьянмарын төрийн хэвлэлүүдэд Ану Сан Су Чийн цэргийн дүрэмт хувцастай хоёр хүний өмнө сууж байгаа гэрэл зургийг нийтэлжээ. Гэрэл зургийг хэзээ авсан нь тодорхойгүй.

Түүний хүү Ким Арис цэргийнхний эл мэдэгдэлд үл итгэж буйгаа илэрхийлээд ээж нь амьд эсэхийг батлах нотолгоо байхгүйг онцолсон байна. Түүний хэлснээр, гэрэл зураг нь 2022 оных. “Түүнийг гэрийн хорионд шилжүүлснийг батлах бодит баримт байхгүй байгаа. Түүнтэй холбогдох эсвэл түүний байгаа газар, биеийн байдлынх нь тухай батлахаас нааш итгэхгүй” гэж Ким Арис мэдэгдсэн байна. Тэрбээр ээжтэйгээ олон жил холбоо барьж чадаагүй аж.

Аун Сан Су Чи-йн өмгөөлөгчид мөн түүнтэй гурван жилийн турш уулзаагүй гэж мэдэгдсэн байна.

ВВС агентлагийн онцолсноор, Мьянмарын цэргийн дэглэмийн тэргүүн Мин Аунг Хлаинг дэглэмээ олон улсын тусгаарлалтаас гаргахыг эрмэлзэж байгаа бөгөөд Аун Сан Су Чи-йн талаар мэдээ гэнэт гарч ирсэн нь түүний статусыг өөрчлөх, магадгүй бүр суллахад бэлдэж байна гэсэн таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top