Мьянмарын эрх баригчид төрийн зөвлөх асан Ан Сан Су Чид армийг задлан бутаргах үйл ажиллагаа явуулсан, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой дүрмийг зөрчсөн хэргээр дөрвөн жил хорих ял оноожээ.
Мьянмарын цэргийн албан ёсны төлөөлөгч Зо Мин Туны мэдээлснээр, дээрх хоёр хэрэгт тус бүр хоёр жилийн ял оноосон байна.
Өдгөө 76 настай Ан Сан Су Чи Мьянмарын цэргүүд тус улсад цэргийн эргэлт хийснээс хойш саатуулагдаад байгаа юм. Түүнд эсрэг импорт, экспортын тухай хууль, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах тухай хууль зөрчсөн, авлига авсан хэрэг тулгаад байгаа юм.
2021 оны хоёрдугаар сарын 1-нд Мьянмарын зэвсэгт хүчний командлал онц байдал тогтоож, 2020 оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дүнг будлиантуулсан гэж буруутган иргэний Засгийн газрыг унагасан. Тус сонгуульд Ан Сан Су Чиний тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний лига нам илт давуу ялсан юм.
Сэтгэгдэл ( 0 )