Мьянмарт 43 ХҮҮХЭД цэргийнхний гарт амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02


Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сард болсон цэргийнхний төрийн эргэлтээс хойш нийт 43 хүүхэд цэргийнхний гарт амиа алджээ.

“Save the Children" хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчдаас нийт 536 том хүн амиа алджээ. Амиа алдсан хүүхдүүдийн хамгийн бага нь 6 настай байсан аж.

Мьянмарын армийнхан тус улсын удирдагч Аун Сан Су Чи болон дөрвөн туслахыг нь албаны нууц зөрчсөн гэж буруутган, хорьсон билээ. НҮБ-аас Мьянмарын цэргийнхэнд хандан цус асгаруулахаа зогсоохыг анхааруулсан ч байдал дээрдээгүй хэвээр байна.

Мьянмар дахь олон улсын байгууллагынхан эх орон руугаа дүрвэн гарсаар байгаа юм. Эмх замбараагүй байдал хоёр сарын хугацаанд үргэлжилж байна.
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.23.234) 2021 оны 04 сарын 04

Amerik nuhurteisht ter emegtei EUK ni

0  |  0
Зочин (103.140.11.194) 2021 оны 04 сарын 03

Хаа сайгүй цэргийн дарангуйлал аймшигтай хөөрхий хүүхдүүд гэмгүй иргэд яанадаа

0  |  0
Kkk(66.181.168.131) 2021 оны 04 сарын 02

Ednuus chini nuguu tsagaan daavuuni ard zogsoojoogood pulmotoldog 1 lag fashion styltei baihaa

0  |  0
Top