Мьянмарын цэргүүд Сикайн мужийн Пази Гуй тосгонд агаараас цохилт өгсний улмаас 100 орчим хүн амиа алджээ.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, тус тосгонд Мьянмарын цэргийн дэглэмийг эсэргүүцэгч ардын хамгаалах хүчний төвийг нээх ажиллагаа болж байжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байна. Сүүлийн үед Мьянмарын эрх баригчид энгийн ард иргэдийн эсрэг бөмбөг ашиглан агаараас цохилт өгөх болжээ. “The Irrawaddy” хэвлэлд мэдээлснээр, 2023 он гарснаас хойш цэргийн дэглэм Сикайгаас гадна Карен, Качин, Чин мужийн иргэний болон сөрөг хүчний объектуудад агаараас цохилт өгөх нь идэвхэжсэн байна. Зэвсэгт бүлэглэлүүд шинэ жилийн баярын үеэр цэргийн дэглэмийг энэ онд унагана гэж амласны дараа хурцадмал байдал үүсээд байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Мьянмарын Зэвсэгт хүчний халдлагыг хүчтэй буруутгаж, буруутай этгээдүүдэд д хариуцлага тооцохыг уриалжээ.
Сэтгэгдэл ( 0 )