Орогнол хүссэн Мьянмарын хөлбөмбөгч Японы клубт элсэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

Японоос орогнол хүсэж буй Мьянмарын үндэсний хөлбөмбөгийн багийн хаалгач Пяе Лян Аун энэ сарын эхээр зургаан сарын виз аваад байгаа бөгөөд Ёкохамагийн хөлбөмбөгийн клубт дадлагажигчаар элсжээ.

Японы Хөлбөмбөгийн лигийн гуравдугаар дивизэд багтдаг “YSCC Yokohama” клуб түүнд хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглох боломж олгохыг хүссэн тухай мэдэгджээ.

Мьянмарын 27 настай хаалгач тус улсад зургаан сарын хугацаанд амьдарч, ажиллах виз аваад байгаа бөгөөд өөрөө Японы аль ч багт тоглох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Пяе Лян Аун Мьянмарын үндэсний хөлбөмбөгийн багийн бүрэлдэхүүнд багтан, Японд тавдугаар сарын сүүлээр иржээ. Тавьдугаар сарын сүүлээр Япон, Мьянмарын хооронд  болсон тэмцээний эхэнд Мьянмарын төрийн сүлд дуу эгшиглэх үеэр тэрбээр “Бид шударга ёсыг хүсэж байна”  гэж англиар гарын гурван хуруундаа бичиж, өргөсөн юм. Энэ ёслолыг хоёрдугаар сарын 1-нд Мьянмарт гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцэгчид хэрэглэдэг билээ. Зургаадугаар сарын 16-нд Мьянмарын баг эх орондоо буцах үед тэрбээр Осака мужийн Кансай нисэх онгоцны буудал дахь цагаачлалын албад хандан, тус ёслолыг үйлдсэний төлөө амь насанд нь заналхийлэх айдас байгаа тул тус улсад үлдэх хүсэлт тавьж, улмаар орогнол хүссэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top