Мьянмарт онц байдлын дэглэмийг хагас жилээр сунгажээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Мьянмарын Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөл тус улсын төрийн эрхэнд цэргийн дэглэм эргэн ирсний хоёр жилийн ойгоор Төрийн захиргааны зөвлөлийн тэргүүн, ерөнхий командлагч генерал Аун Хлайны төрийн эрх барих бүрэн эрхийг хагас жилээр сунгажээ.

Энэхүү шийдвэрийг тус улсад энх тайван, тогтвортой байдал хэвийн хэмжээнд хүртэл тогтоогүй хэмээн үзэж, гаргасан байна.

Түүнчлэн, Мьянмар улс даяар тогтоосон онц байдлын дэглэмийн хугацааг дахин хагас жилээр сунгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top