НҮБ Мьянмар дахь хүчирхийллийг зогсоохыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Мьянмарын нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийлээ.

Мэдэгдэлд Мьянмар дахь хүчирхийллийг зогсоож, аюулгүй байдлыг хангахыг уриалжээ.

Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Мьянмарт хүчирхийлэл нэмэгдэж байгаад маш их түгшиж буйгаа илэрхийлсэн байна. Хүчирхийллийг нэн даруй зогсоож, иргэдийн аюулгүй байдлыг хангах нь чухал гэж тэд үзэж байна.

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс мөн АСЕАН уг асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлт гаргаж байгааг дэмжинэ гэжээ.

Өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Афганистанаас НҮБ-д суугаа төлөөлөгч Гулям Исхакзай болон Мьянмараас суугаа байнгын төлөөлөгч Жо Мо Тун нар илтгэл тавихаас татгалзсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top