Өвөр Монголд 300 сая жилийн настай чулуужсан мод олдов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

БНХАУ-ын хойд хэсэг дэх нэгэн нүүрсний уурхайд палеонтологичид 300 сая жилийн настай чулуужсан мод олжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, ховор олдворыг Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэрт илрүүлсэн байна. Чулуужсан моднууд Paratingia wuhaia төрөлд хамаарах гэнэ. Эдгээр модны үр нь нарсны боргоцойтой ижил бол навч нь гацуурын шилмүүстэй төстэй аж.

Судалгааны багийн удирдагч Жюн Ванийн хэлснээр, 300 сая орчим жилийн өмнө эл газар намгархаг ойгоор хучигдсан байжээ. Галт уулын асар хүчтэй дэлбэрэлтийн дараа энэ бүс нутагт тухайн үед байсан ургамал, амьтад чулуужин үлджээ.

Чулуужсан модны төрөл нь цэцгийн бус ургамлаас нүцгэн үртэн бий болох шилжилтийн үед хамаардаг. Үрт ургамал үүссэнээс хойш энэ төрөл 110 сая жил амьдарсан байна.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top