ОХУ-ын Эрхүү муж энэ сарын 11-нээс эхлэн алс хөдөө нутагт эмнэлгийн галт тэрэг аялуулан, хүн амаа вакцинжуулж эхэлжээ.
Галт тэргэнд Спутник V вакцин хадгалах бүх нөхцлийг хангасан гурван вагонтой. Вакцин тарихын өмнө мэргэжлийн эмч үзэн, зөвлөгөө өгнө.
Дархлаажуулалт хийлгэсний дараа иргэд тусгай амралтын вагонд 30 минут амарч, эмч нарын хяналт дор ямар нэг хариу урвал үүсэх эсэхийг ажиглана.
Тус галт тэрэг энэ сарын 11-29-нд нийт 5000 хүнийг вакцинжуулах юм.
Хэрэв очсон зөрлөг, тосгонд галт тэргэнд тариулах хүсэлтэй хүн байхгүй бол вакцинаа орон нутгийн эмнэлэгт өгөөд цааш хөдөлнө.
Эхний тунгаа тариулсан хүмүүсийн дараагийн тунг галт тэрэг 21 хоногийн дараа авч очих юм.
Сэтгэгдэл ( 1 )
Гоё зохион байгуулжээ