Сансрын хөлөг, аппаратууд мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр байгуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 21

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг “SpaceX” компанитай сансрын аппаратууд мөргөлдөхөөс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ.

Энэхүү баримт бичиг хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд зохицуулах, мэдээлэл солилцох, нислэгийн аюулгүй байдлыг хангах нөхцөл, хариуцлага, үйлдлийг тодорхойлж байна гэж НАСА агентлагийн цахим хуудсанд гаргасан мэдэгдэлд онцолсон байна. Хэлэлцээрийн гол зорилго нь НАСА агентлагийн сансрын хөлөг, “SpaceX” компанийн “Starlink” сүлжээний хиймэл дагуулууд хоорондоо ойртох, мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх явдал юм.

“Starlink” хиймэл дагуулын сүлжээг “SpaceX” компани олон тооны 500 кг хүртэлх жинтэй бага оврын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байршуулах замаар интернет хүртээмжийг хангах зорилгоор  байгуулж байгаа юм. Тус компанийн тооцоолсноор, нийт 11 мянган хиймэл дагуулыг хөөргөж, ашиглалтад оруулахад 10 тэрбум ам.доллар зарцуулна. 2019 оны тавдугаар сард эхний 60 хиймэл дагуулыг хөөргөж байсан билээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.195.70) 2021 оны 03 сарын 22

дэлхийг ээ хогоор дүүргээд нээрээ дэлхий байж ядаж байгаа юм. агаар нь хүхрээр дүүрээд далай хөрс нь пластик хогоор дүүрээд........... арай гэж тэсэж байна даа. галав солигдох болж байна даа.

0  |  0
Top