Л.Оюун-Эрдэнэ: “Улаан түвшин”-д шилжихийг НӨХЦӨЛ БАЙДАЛ шаардаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр (2021.03.22) уулзлаа. 

Энэ үеэр Ерөнхий сайд болон салбарын сайд нар ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД: 

-Нэгдсэн дархлаажуулалт орон даяар идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж байна. "Хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байна. Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож, халдварын тархалтыг бууруулах ёстой.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: 

-Гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгаа тул хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаа. Тухайлбал, "Гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 13.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгожээ. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахижээ.  Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг  цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья. 

Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж, хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 05-19-ний өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “Улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байна. 


Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцсон юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна.  Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна. Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос  17 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна.

Дэлхий дахинаа 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд вакцинжуулалт хийгээд 103 хонож байгаа бол КОВАКС хөтөлбөр хэрэгжээд 20 хоног, манай улсад вакцинжуулалт эхлээд 27 хоног болж, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх бөгөөд Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар тооцож байна. 

Энэ долоо хоногоос КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун Пфайзер вакцин орж ирэх бөгөөд 65+ насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ. Вакцин худалдан авалтын саналаа хөрш орнуудад гаргаж, гэрээнүүд хийгдэж буй бөгөөд БНЭУ-аас Астразенека вакцин  худалдан авах хэлцэл хийж байна. Худалдан авалтын санхүүжилтийн саатал гарахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.Эхний ээлжинд 3, 4 дүгээр сард багтаан 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөжээ. Хувийн дөрвөн аж ахуй нэгж сайн дураар вакцинжуулалтад оролцох хүсэлтээ гаргасныг бүх талаар дэмжиж ажиллаж байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.127) 2021 оны 03 сарын 22

Hul horiood tarhaltaa saaruul,margaashaas avhuulaad 100,100gaar nemegdeed yana gej bodoj bn?

0  |  0
Зочин(66.181.191.40) 2021 оны 03 сарын 22

Хөл хорио олон удаа тогтоогоод үр дүн алга

0  |  0
Зочин(109.252.29.46) 2021 оны 03 сарын 23

Шинээр сонгогдсон . Ес яамдын сайд нар зугээр л нэг утсан хуухэлдээ . Дандаа томчуудын тавиул хамаатан садангууд. Хатуу хол хориог Шат дараалалтай суллах байтал бугдийг нь сулалсанаас ийм болж байгаа. Монголын бух Хун халдвар авах шинжтэй болжээ.

1  |  0
Зочин(109.252.29.46) 2021 оны 03 сарын 23

Оюунэрдэнэ гэж ухэр толгойт энд тэндгуй худалаа ярьж явахаар тууштай арга хэмжээ авах хэрэгтэй. Сургууль нээнэ хил гааль нээнэ гэж суржигнэж яриад байсан. Ямарч тооцоо судалгаа мэдлэг боловсрол байхгуй хунд бухэл бутэн улсын эрхийг атгуулдаг . Хурэлсух ээс болж улс суйрч байна.

1  |  0
ЗОЧИН(66.181.184.187) 2021 оны 03 сарын 22

ХҮН НЬ ҮХЭЭД АЛГА БОЛБОЛ ЭНЭ ЖАВХЛАН САЙД ХООСОН ЭДИЙН ЗАСГААР ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ? ЭДИЙН ЗАСГИЙГ ЧИНЬ ХӨГЖҮҮЛЭХ ХҮНЭЭ ХААНААС АВАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ? ӨВДСӨН ХҮМҮҮС ЧИНЬ ВИРУУСАА ТЭЭГЭЭД ЭСВЭЛ АВСНААС ГАРААД АЖЛЫГ ЧИНЬ ХИЙЖ ЭДИЙН ЗАСГИЙГ ЧИНЬ ХӨГЖҮҮЛЭХ ҮҮ? ХӨЛ ХОРИО ТАВЬЯ ГЭЭД БАЙХАД БАС ШАЛ ШАЛ ЮМ ЯРИАД БАЙСАН . ТЭР ҮЕДЭЭ ТАВЬСАН БОЛ ӨНӨӨ НЭЭЖ БАЙХГҮЙ ЮУ?

2  |  0
Иргэн(59.153.113.122) 2021 оны 03 сарын 22

ЭМЯ,Эрдэмтэдийнхээ саналыг хүлээн аваагүйгээс ковидийг тавиад туучихлаа Юуны чинь Э/З вИргэд нь эрүүл, эсэн мэнд байх, амьд байх эрхтэйшүү Нэгч хором алда

2  |  0
Hjj(202.55.182.26) 2021 оны 03 сарын 22

Hatuu hul horihiig demjihgui bainaa. Haldvar ihessen ch hundrel boloh uhliin too mash baga baina. Surjigneh shaardlagagui

0  |  0
Зочин(103.26.195.207) 2021 оны 03 сарын 22

Энэ ЗГ УОК НОК хотын дарга зүгээр л өөрсдөө ухамсартай бүрэн бүрэлдэхүүнээрээ суудалдаа хорогдож зууралдахгүй тавиад босоод явчих тэгвэл аяндаа богино хугацаанд энэ вирус буурчихна арилчихна доо

0  |  0
ХӨЛ ХОРЬ(103.212.119.53) 2021 оны 03 сарын 22

ХАТУУ ХӨЛ ХОРЬ. ВАКЦИНЫ ҮР ДҮН ГАРАХ БОЛООГҮЙ

2  |  0
галзуу(66.181.179.97) 2021 оны 03 сарын 23

ХӨЛ ХОРЬЖ СҮРЖИГНЭХ ХЭРЭГГҮЙ, ҮХЭХ НЬ ҮХНЭ Л БИЗ. ЗАМЫН ОСЛООР ХЭДЭН ЗУУН ХҮН ҮХЭЖ БАЙНА. ЯАГААД МАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИХГҮЙ БАЙГАА ЮМ. ҮХЭЭГҮЙ НЬ АМЬДРАХ ЭРХТЭЙ БОЛОХООР ХОРЬДОГГҮЙ ЮМ.

1  |  0
zochin(202.126.89.139) 2021 оны 03 сарын 23

6нсарын 1 гэхэд угаасаа бүгдээрээ тусаад эдгэчихсэн байнөө хаха

1  |  1
zochin(202.126.89.139) 2021 оны 03 сарын 22

Юун 4н сарын5 бэ. Халдвар нэг өдөрт 1000 болохыг хүлээгээд.

0  |  1
zochin(202.126.89.139) 2021 оны 03 сарын 22

Хорих юм бол маргаашнаас эхлээч. 4н сарыг хүлээх юм бол оройтсон юм болох вий.

1  |  1
зочин(202.9.46.208) 2021 оны 03 сарын 22

zasag ogtsrox xeregtei\n4 sar gexed xaldvaraa barij chadaxgui shuu

1  |  0
SHAAAAAA(124.158.84.65) 2021 оны 03 сарын 22

HORINO GEVEL MAI SHUU, SDAKUUD DAVRAARAAA, IRGED SAIN BGAA SHUU, EMCH NAR CHIN UVCHTEI HUMUUSIIG TARHAAGAAD YAVUULAAD BAIGAA SHUU LALRUUDAA, ODOO IDEH UMNII MUNGU CH OLOHOD HUND BNA, 1 SAY TUGRUG UGUUD 1-2 SAR HORINO GEVEL BOLJ BNA

0  |  0
(103.26.195.70) 2021 оны 03 сарын 22

өмнөх 3 4 хөл хорионоосоо туршлагжисан уу? өмнөх шиг ээ л сулхайсан арга хэмжээ авч зүгээр л гадаа хэдэн хүн зогсоож байх гэж байна уу? энэ удаа ямар хатуу чанга зангарагтай бөөс гэдгээ үзүүлэх үү?

0  |  1
Top