[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Гэрээсээ гаргаж хаях хэрэгтэй 5 зүйл

2024 оны 11 сарын 23

Гэр бол өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг газар. Бид гэртээ амарч, эрч хүчээ цэнэглэх хэрэгтэй тул сөрөг энерги авчирдаг дараах таван зүйлийг яг одоо гаргаж хаях хэрэгтэй гэнэ.


Бараан зургууд

Таны гэр бол мөрөөдөл, хүслийн тань тусгал байх тул ханандаа өлгөх зурганд анхаарах хэрэгтэй. Эерэг сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа, бараан өнгөтэй зургууд байгаа бол гаргаж хаяарай. Бас гэрээ зэвсэгээр чимэхгүй байхыг фэн-шуй мэргэжилтэн Кендра Гарднер зөвлөжээ.

Хатсан цэцэг

Хатаж, үхсэн цэцэг сөрөг энерги авчирна. Бас үхэлтэй холбоотой зураг, эд зүйлс нь таны гэрт тохирохгүй.

Эвдэрсэн эд зүйлс

Фэн-шуйд эвдэрч, хагарсан эд зүйлс амьдралд замбараагүй байдлыг авчирдаг гэж үздэг. Эмтэрсэн аяга таваг, цуурсан сандал зэргийг хаяарай.

Кактус

Кактуст дуртай хүмүүст энэ нь таатай бус мэдээ байх. Гэхдээ энэ ургамал таагүй байдлыг татдаг.

Улаан тавилга

Улаан өнгө нь фэн-шуйд амжилт, цэцэглэлтийн өнгө ч гэлээ энд нэг зүйлийг санах хэрэгтэй. Улаан өнгө хэт их байж болохгүй. Интерьерд энэ өнгийг бусад тайвшруулах өнгүүдтэй хослуул.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.161.242.143) 2024 оны 10 сарын 17

BIG FAT BUNNY JUMPS INTO A HOLE UNION SLEEP(5)

0  |  0
(103.161.242.143) 2024 оны 10 сарын 17

BIG FAT BUNNY JUMPS INTO A HOLE

0  |  0
Top