Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн даатгалын асуудлаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр тэрээр "Өнгөрсөн гурван жилд төвлөрөх ёстой байсан 218 тэрбум төгрөг төвлөрөөгүй байна. Энэ оны зарцуулах ёстой санхүүжилтийг урагш татаж хэрэглэсэнтэй холбогдуулан санхүүжилт хүндэрсэн хэдий ч өнөөдрийн байдлаар ямар нэгэн тусламж үйлчилгээ зогсоох, улсын эмнэлгүүд төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүссэн зүйл огтоос байхгүй.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Зарим улсын эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хийсэн гэрээний гүйцэтгэл хэтэрсэн нөхцөл байдал байгаа. Эдгээр эмнэлгүүдтэй хэлэлцээр хийж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, нэн шаардлагатай бус иргэдийг хэвтэн эмчлүүлэхээс зайлсхийх чиглэл өгсөн байгаа. Үүн дээр мэдээллийн буруу ойлголт үүссэн байх.
Бид ЭМД-ын санд өнгөрсөн хугацаанд нэлээд зохицуулалт хийж сайдын багц зэрэг хэмнэлтүүдийг хийж ЭМД-ын сан руу төвлөрүүлж ажиллаж байгаа. Үүний үр дүнд бид энэ 11, 12-р сард эмнэлгийн тусламж үйлчилгээ, ялангуяа нэн шаардлагатай тусламж үйлчилгээн дээр доголдол үүсгэхгүйгээр санхүүгийн эрсдэл, хүндрэл учруулахгүйгээр дуусгах нөхцөл бүрдсэн байгаа" гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
ЮУНЫ ЧИНЬ БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД НЭГ Ч УДАА ДААТГАЛ ТӨЛӨӨГҮЙБАЙЖДААТГАЛ ТӨЛСӨН ХҮМҮҮСИЙН МӨНГИЙГ ХЭРЭГЛЭЧИХЭЭД. КОММУНИСТ ЗАСАГ ЧИНЬ ГУЙЛГАЧИНГУУДАА ДААТГАЛ ТӨЛСӨН ХҮМҮҮСИЙН МӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ ТЭЖЭЭЖ БАЙНА Ш ДЭЭ.
40 жил төлсөн эрүүл мэндийн даатгалаа бэлнээр нь Буцааж авьяа. огт даатгалд төлөөгүй эсвэл цөөхөн жил даатгал төлсөн хүмүүст хувааж өгөөд байх юм.
1-рт Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх сайжруулах асуудал дээрхээс үүсч байна. \n2-рт гэрээгээр хүний эрүүл мэндийг хэмжинэ гэдэг утгагүй зүйл. \n3-рт хувийн эрүүл мэндийн байгуулагуудыг татвар олгогчийн орлогоор санхүүжүүлэхээ болио\n5-рт эрүүл мэндийн тусламж аваад төлбөр төлөх боломжтой иргэд хир их билээ ........\n
Одоохондоо төлбөргүй байгаа гэхдээ ирээдүйгээ бодож үр хүүхдээ ач зээгээ эрүүл өсгөх нь л чухал шүү ард түмэн минь
Сонгуулийн дараах самралт